УБТЗ ХНН-ийн эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тээвэрлэлт хоригт орсон, зам болон хөдлөх бүрэлдэхүүний “он хөгширсөн”, ажилчдын цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдлыг шийдвэрлэх гээд тулгамдсан олон олон асуудал шийдлээ хүлээж байна.
Жирийн төмөр замчид жилийн дөрвөн улиралд “халуун халж, хүйтэнд хөрч”, үүрийн гэгээнээс эхлэн үдшийн бүрэнхий, шөнийн амралтыг үл ажран “өдөр шөнөгүй” ажиллаж энэ их айлын ажлыг нугалсаар. Гэвч тэдний ажлын орчин, ар гэрийн байдал ямар байгааг дарга нар тэр бүр мэддэг болов уу?
Аливаа байгууллагын амин сүнс нь хүн байдаг, тэр ч утгаараа сайн дарга өөрийн тав тухаас илүү хүнээ бодох ёстой.
Төмөр замчид ажлын хийгээд ажилчны, байгууллагын “зовлон, жаргал”-ыг мэддэг мэргэжлийн бүр ядахдаа, туршлагатай дарга, удирдлагатай болох хүсэлтэй байдаг. Х.Хэрлэн даргыг ч төрийн байгууллагад ажиллаж, удирдаж ирсэн хүний хувьд УБТЗ ХНН хэмээх байгууллагад дахин сэргэлт авчирна гэсэн хүлээлт байв. Харин энэ асуултад анхаарлын тэмдэг тавихаас өөр сонголт алга.
Эрхэм дарга маань өөрийн болон туслахынхаа суух өрөөг тансаг гэгч нь засуулж, чухамдаа алтадсан гэмээр өрөөтэй болжээ.
Тулгамдсан олны асуудлыг шийдчихээд өрөөгөө засуулсан бол, Х.Хэрлэн дарга аа!
TZiin 10 tb iin hereg ene Herlentei shuud holbootoi.ZG.ZTSaid Huvi niiluulsen oros.mgl iin tald ajlaas n halah sanal yvuulaad guitsee.Bymbatsogt otos medne gj ilt haalt tavij bga.Hulgsichuud hulgaichaa hamgaalsaar TZ .ajilchid mash ih hohirch bga shuu.MAN meregjiliin bus tomilgoogoo tataj av.

Насаараа суух гэж байгаа биш