АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдааны даргыг сонгох санал хураалтын саналыг тоолж дууслаа Саналыг тоолоход АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр 152, С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 хүний санал авчээ. Тиймээс АН-ын шинэ даргаар Лу.Гантөмөр сонгогдоод байна.
Ийнхүү, Лу.Гантөмөрийг даргаар сонгосонд тооцон Их хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Намын даргын сунгаанд нэр дэвшсэн З.Нарантуяа шинээр сонгогдсон дарга баяр хүргэж амжилт хүссэн бол С.Баярцогт “Бүх ҮБХ-ны гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн шинээр сонгогдсон даргаа тойрон хүрээлж, нэр төртэйгөөр дэмжиж, Ардчилсан намаа дахин сэргээн мандуулж, төрийн бодлогын залгамж халаа болгохын төлөө хичээн зүтгэх өлзийтэй өршөөлийг өргөн дэвшүүлье” гэв.