УБТЗ ХНН дахь мэргэжлийн бус томилгоо, төмөр замын нарийн мэргэжилтнүүдээс дийлэнх нь бүрдсэн байх ёстой байгууллагын ажил хэвийн явагдахад чирэгдэл учруулж байна. Нэн ялангуяа цагдаа зэрэг тусгай байгууллагаас тэтгэвэрт гарсан, халагдсан “хөгшин хурандаа” нар зарим албаны дарга, орлогч даргын албан тушаалд томилогдсон нь жирийн инженер техникийн ажилтнуудад хатуудсан тушаал, айдас хүйдэст автуулсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
Эдгээр томилгоонуудын нэг нь Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны /ВОХР/ даргаар Цэндээхүүгийн Ариунбат гэх хурандааг томилсон томилгоо юм. Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба нь:
- төмөр замын обьект, тээвэрлэж буй ачаа барааг гэмт халдлагаас хамгаалах,
- галын аюулгүй байдлыг хангах, гал түймэртэй тэмцэх гэсэн 2 үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Энэхүү хариуцлагатай албанд мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлагаар манлайлагч, басхүү чин сэтгэл, тэсвэр хатуужилтай 100 гаруй залуусыг удирдах үнэнч шударга удирдлага хэрэгтэй юм.
Ц.Ариунбат нь УБТЗ ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргаар хэрхэн томилогдов?
Тэрбээр, Дорнод аймгаас сонгогдсон, УИХ-ийн гишүүн, хошууч генерал Ц.Сэргэлэнгийн баз хүргэн. Тиймээс ч Ц.Ариунбатыг албаны даргаар томилогдоход Ц.Сэргэлэн гишүүн нөлөөлсөн байж болзошгүй юм. Ц.Сэргэлэн гишүүн бол АТГ-аас нүүрсний хулгайд холбоотой 5 гишүүний нэгээр албан ёсоор зарлагдаад байгаа билээ.
Алдаа гаргах бүртээ албан тушаал дэвшдэг Ц.Ариунбат!
- Ц.Ариунбат нь БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан хаагчтайгаа архи ууж байгаад зодоон хийсэн хэмээн шийтгүүлэн албан тушаал нь өөрчлөгдөж байсан.
- Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал нар Баянмонгол хороололд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны б/36 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.
- Ц.Ариунбат нь АТГ-ын Санхүү, аж ахуйн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад, Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргаар томилогдсон байна.
Дээрх баримтыг уншсан, эрхэм Танд шударга ёс хаана байна? гэх бухимдал, дургүйцэл төрөх нь дамжиггүй. Гэвч шударга бус үйлдэлтэй үл эвлэрэх нь БИДНИЙ ҮҮРЭГ.
Үргэлжлэл бий.
Ер нь бол юм дотроосоо гэдэг шүү.Энэ албанд байгаа бугласан идээ бээрийг шахаж эхлэхээр захиалгаар ийм зүйл бичүүлж байгаа юм.Их ойрхоноос шүү хэн нь бэ гэдэг нь удахгүй мэдэгдэхээ троллуудаа
hudlaa heden garuud bnaa tanid amjilt husii ntr geh shig hurandaagaa awaad ywj bolno shvv
Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын алба чинь дийлэнх нь 80 орчим хувь нь харуул хамгаалалт тэгхээр цагдаагийн хүн байх нь зөв биш үү
Урд нь ямар байсан нь хамаагүй. Ямар хүн бэ гэдгийг цаг хугацаа л харуулна
Төмөр замын тус алба Онцгой байдлын суурьтай газар цагдаа биш Онцгойгоор хүн ирсэн бол дээр байж
Зарим мэдээлэл дутуу буруу байна Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын алба 420 гаруй албан хаагчтай том алба тус Ариунбат гэх хүн Хэнтий аймгийнх Төмөр замын дарга Хэрлэнгийн найз юм билээ.Тус албанд иргэнээсээ хойш баахан тэтгэврийн хурандаа нар ажилд аваад ёстой самарч байна даах
Тийм мундаг сайн ажиллаж байсан юм бол Цагдаагийнхаа албанд ажиллаж бгаад гавъяаныхаа амралтан болон суух байсан юм бишүү эсвэл цаашид ажилах хүсэлтэй юм бол Цагдаагийн газрын амралтын дарга хийж болно ш дэ
төмөр замын аль ч саобарт мэргэжлийн хүн байх зайлшгүй хэрэгтэй өөр салбараас ирсэн бол яадаж МСҮТ нэг жил суралчих боломж бгаа шүү орк уудаа
Hiidegee shvvmjilj, iddegee uuhshvvlj bga bolhoor l uls oron maani hugjihgvi iim l bdald bn. Eh oron ingej dordohod iimerhvv muu site bolon setgvvlchidiin vvreg oroltsoo mash ih. Setgvvl zvid iim setgehvi setgelgertei setgvvlchid bgaan mash ih haramsaltai bn.Ajilaa meddeg, ajilaa hiideg hvniig 1000 muullaa geed door ni ajillaj bga olon zuun hvmvvs meddeg bolhoor gazar awahgvi bizee.
Монголын цагдаад хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн шүү. Юу ч хийдэггүй хүн л алдаа гаргадаггүй байх . Цагдаагаас эхлээд сургууль соёлыг нь дүүргэж өдийг хүртэл цагдаагийн байгууллагад ажилласан хүн дээ. Харлуулах гэсэн хар арга чинь хол явахгүй ээ, сэтгүүлчид ээ!
Төмөр замын ажилчид ер нь их шалчиганасан нөхдүүд байна шүү.
Шүүхээр шийтгүүлцэн биш. Бичих байх юмаа олж ядах юмаа. Шударга, зарчимтай, ажил хэрэгч хүн шүү.
Та нар болилдоо. Хүн харлуулах дон шүгэлдтиймуу яадгийн. Тарсан бутарсан газрыг харин ч цэгцэлж, зөв голрилд нь оруулж байгааг олон албан хаагчид нь хэлнэ дээ.
Та нар бас алдаа гаргадаггүй хүмүүс үү!!!
Сэргэлэнтэй баз байлаа гээд яадаг юм.
Монгол жижигхэн.
Дэндүү шударга зантай ажил хэргээ хэнээс ч илүү хийдэг алба хаагчдаа боддог ар гэрийг нь бодолцдог сайн дарга байсан юм. Монголын цагдаад одоо тийм дарга ховор шүү. Битгий хаолуулах гэж хичээ
Ariunbat dargadaaaa ajliiin amjilt husiii. Ta Manai heltsiiiin dargaar ajillaj bhdaaa bid nariiig shine bairtai bolgoj Olon alba haagchdad uram zorig ugch bsan shildeg udurdagch bsan shuu.
Mongolchuudaa ene hun mongoliin tsagdaad hiisen zuiltei, heleh ugtei hun bsan shuu.
Hudal medeeleld buu avt.
Ц.Ариунбат дарга маань Манай Төмөр замын байгууллагад томилогдож ирээд маш их зүйлийг шинээр санаачлан хийж, өрнүүлж байгаа шүү. Алба хаагчид маань их зүйлийг энэ хүнээс сурч, ам сайтай байгаа. Эрхэм хурандаа Ц.Ариунбат танд ажлын өндөр амжилтийг хүсье.
Энэ сэтгүүлчид хэлэхэд Монголын төмөр замын байгууллага нь худал мэдээлэлд хөтлөгдөж, хов, живээр ажил хийдэггүй байгаа шүү.
За болиорой шантааж сэтгүүлч минь. та нар ингэж худал, мэдээлэл тавьж мөрөөрөө ажиллаж амьдарч байгаа хүнийг харлуулж, олон нийтээс хандалт авдаг тэнэг үйлдлээ болих хэрэгтэй. та нарт хэлхэд хуучирсан арга шүү.
Хурандаа Ц.Ариунбат танд шинэ ажилд томилогдсон баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Монголчуудаа энэ хүн бол Монголын цагдаагийн байгууллагыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг төдийгүй хоёргүй сэтгэлээр төрд зүтгэсэн шилдэг удирдах алба хаагч, албан тушаалтан байсан юм.
Өнөөдөр ч энэ хүний ажлын арвин туршлага, ур чадварыг ашиглаж хэрэгтэй газар нь Монголын төр ажиллах нь зөв шүү.
Хүн юм чинь алдаа гаргах тохиолдол байдаг л асуудал, харин авлига албан тушаалын гэмт хэрэг хийэ, төрд хохирол учруулж бусдын боломжийг хулгайлан ял авч эдлээд гараад ирчихсэн хүн биш шүү.
Энэ мэдээлэл тавьсан сэтгүүлчид хэлэхэд хүнийг ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөдтэй нь холбон улс төрийн болон хувийн шалтгаанаас болж худал мэдээлэл тараах, гүтгэх нь зохимжгүй, хууль бус үйлдэл шүү.
Ийм л булайтай байгаа ш дээ