• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
“Нарны хүү сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронз Үндсэн хуулийн цэцэд ханджээ

“Нарны хүү сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронз Үндсэн хуулийн цэцэд ханджээ

13 hours
Койнчдыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Койнчдыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

14 hours
Ард Санхүүгийн Нэгдлээс Ард койны талаар мэдэгдэл гаргав

Ард Санхүүгийн Нэгдлээс Ард койны талаар мэдэгдэл гаргав

14 hours
Хятадын технологийн 30 гаруй компани хоригт орно

Хятадын эдийн засгийн өсөлт 4.8 хувь болно гэж төсөөлөв

15 hours
АНУ Оросыг дайн зогсоовол Украины нутгийн 20 хувийг өгөх санал тавьжээ

АНУ Оросыг дайн зогсоовол Украины нутгийн 20 хувийг өгөх санал тавьжээ

16 hours
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна

16 hours

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

16 hours
ҮХЦ, хувийн дансны мэдээллийг шууд хардаг болсон нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нягтлана

ҮХЦ, хувийн дансны мэдээллийг шууд хардаг болсон нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нягтлана

1 day
Мэдэгдэл

Мэдэгдэл

1 day
Америкийн PMC “Моцарт” Украин дахь ажлаа зогсоолоо

Америкийн PMC “Моцарт” Украин дахь ажлаа зогсоолоо

1 day
Уул уурхайн салбараас хоёр Хөдөлмөрийн баатар төрлөө

Уул уурхайн салбараас хоёр Хөдөлмөрийн баатар төрлөө

1 day
Александр Нерадко: Гадаадын 180 гаруй нисэх онгоц Оросын харьяалалд шилжсэн

Александр Нерадко: Гадаадын 180 гаруй нисэх онгоц Оросын харьяалалд шилжсэн

1 day
Чинь Ган гадаад харилцааны сайд нартай утсаар ярилцав

Чинь Ган гадаад харилцааны сайд нартай утсаар ярилцав

1 day
П.Ганхүү: Монголын төмөр зам компани ирэх онд 5 сая тонн ачаа тээвэрлэнэ

П.Ганхүү: Монголын төмөр зам компани ирэх онд 5 сая тонн ачаа тээвэрлэнэ

1 day
Д.Сүхбаатарын 130 жилийн ой тохиож байна

Д.Сүхбаатарын 130 жилийн ой тохиож байна

2 days
Таксины төлбөрийн маргаанаас болж, жолоочийг олон удаа хутгалж, гэмтээжээ

Таксины төлбөрийн маргаанаас болж, жолоочийг олон удаа хутгалж, гэмтээжээ

2 days
Монгол улсын начин Ж.Оргилболдод 2 өрөө байр бэлэглэлээ

Монгол улсын начин Ж.Оргилболдод 2 өрөө байр бэлэглэлээ

2 days
Нийтийн байр шатаж, нэг хүний амь эрсэджээ

Нийтийн байр шатаж, нэг хүний амь эрсэджээ

2 days

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2 days
П. Алтанцэцэг: Хүүхэд гэж яг хэн юм бэ, тэдний ертөнц ямар байдгийг ойлгуулахыг хүссэн

П. Алтанцэцэг: Хүүхэд гэж яг хэн юм бэ, тэдний ертөнц ямар байдгийг ойлгуулахыг хүссэн

2 days
Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга асан “П” гэж хэн бэ?

Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга асан “П” гэж хэн бэ?

2 days
Сэтгүүлч Б.Анхбаярыг бусдын эрхэнд ноцтой халдсан хэмээн үзэж яллагдагчаар татсан

Сэтгүүлч Б.Анхбаярыг бусдын эрхэнд ноцтой халдсан хэмээн үзэж яллагдагчаар татсан

2 days
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2 days
“Хишиг дүүрэн Цагаан сар” буцаан олголтын аян эхэллээ

“Хишиг дүүрэн Цагаан сар” буцаан олголтын аян эхэллээ

2 days
Гудамжинд бүжиглэсэн иран хос 10 жилийн ял авчээ

Гудамжинд бүжиглэсэн иран хос 10 жилийн ял авчээ

2 days
Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж, Дундговь сүүл мушгижээ

Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж, Дундговь сүүл мушгижээ

3 days
Ж.Мөнхбат гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргажээ

Ж.Мөнхбат гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргажээ

3 days
УБТЗ” ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоо хамтарсан ажлын хэсэг байгууллаа

УБТЗ” ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоо хамтарсан ажлын хэсэг байгууллаа

3 days
Украины Шостка хотын төрийн өмчит үйлдвэрийн газарт дэлбэрэлт болжээ

Украины Шостка хотын төрийн өмчит үйлдвэрийн газарт дэлбэрэлт болжээ

3 days
Mөнгөний нийлүүлэлт 1.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх энэ сарын 8-наас өмнө мэдээллээ засуулаарай

3 days
2023/02/03
-17°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

О.Энхбат: 362 дугаар тогтоол Гашуун сухайтаар нүүрс эпспортлогчдод л хамаатай

А.Тэнгис
2023-01-09
_Онцлох, Гийчин
0
О.Энхбат: 362 дугаар тогтоол Гашуун сухайтаар нүүрс эпспортлогчдод л хамаатай
ХуваалцахЖиргэхИлгээх

АТҮТ-ийн ачаа тээврийн тасгийн дарга О.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хятад улс хилээ нээхээр боллоо. Гурван жил цар тахлын улмаас хязгаарлагдмал байсан ачаа тээвэрлэлтийн ажиллагаа хэвийн горимд шилжих нь. Энэ жил танай байгууллагын зүгээс шинээр хийж хэрэгжүүлэх, басхүү үүссэн нөхцөлд байдал тохируулан ажиллах төлөвлөгөө юу байна вэ?

-Монгол Улс ковидын хүнд бэрх гурван жилийг давж тууллаа. Энэ жилээс БНХАУ  автозамын боомтуудыг нээж, тээвэрлэлтийг  нэмэгдүүлэх таатай мэдээтэй байна. Авто тээврийн байгууллагын  тухайд тээврийн хэрэгсэл, аяллын болон тээвэрлэлтийг бэлэн байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Ковидын үед хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй байсан боловч тээврийн салбарт их хэмжээний  хөрөнгө оруулалт хийгдэж, тээврийн хэрэгслийн парк   шинэчлэл ихээр хийгдсэн. Тухайлбал цар тахлын үед ихэнх тээвэр чингэлэг тээвэрт шилжсэнтэй холбоотойгоор нүүрсний экспортод давхар чиргүүлтэй, чингэлэг тээвэрлэх тавцант 11 мянган машин импортлогдож, одоо тээвэрлэлтэд оролцоод явж байна.

Авто тээврийн байгуулллагын зүгээс хил гаальтай холбоотой тээвэрлэлтийг тээврийн хэрэгслээр аюулгүй найдвартай хангах бэлэн байдлыг хангасан гэж үзэж болно.

-Засгийн газрын 362 дугаар тогтоол тээвэрчдийн зүгээс нэлээн шүүмжлэл дагуулж байна. Өөрөөр хэлбэл С зөвшөөрлийг танайхаас авахаа бүр больсон гэсэн үг үү?

-Монгол Улсын Засгийн газар 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гаргасан 362 дугаар тогтоолоор олборлолтын үйл ажиллагаа эрхлэгч компаниудад С зөвшөөрлийг олгох эрхийг шилжүүлэхээр болсон. Бид Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаад ажиллаж байгаа. Тогтоол гарснаар С зөвшөөрөл АТҮТ-д хамааралгүй болсон гэсэн ойлголт биш.

Тухайн нүүрс олборлогч, нүүрснийхээ худалдаатай уялдуулж, тээврийн  хэрэгслээ сонгох процессийг зохицуулж өгсөн хэрэг. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Таван толгойтой гэрээ бүхий 88 худалдан авагч байна. Мэдээж гэрээний заалт харилцан адилгүй байгаа. Тиймээс их нүүрс худалдан авч, Монгол Улсад их хөрөнгө  оруулсан  худалдан авагчийн нүүрсийг олон машинаар гаргах эсвэл бүх нүүрс худалдан авагчийн нүүрсийг ижил хувь хэмжээгээр экспортлох гэхчлэн зохион байгуулалт хийхийн  тулд олборлолтын үйл ажиллагаа эрхлэгчид тээврийн хэрэгслээ сонгох нь зөв гаргалгаа.

Гэхдээ авто тээврийн  байгууллага бүх ажиллагаанд оролцохгүй гэсэн үг биш шүү. Авто  тээврийн байгууллага уурхай эзэмшигчдэдтэй хамтран ажиллана. Энгийнчилбэл,   Хятадын талд хил нэвтрэхэд тээвэрлэлтийн аюулгүй байдал хангасан машинуудыг санал болгоод, уурхайн эзэмшигчид сонгох зарчмаар ажиллана.

-362 дугаар тогтоолыг дагалдууудан тээвэрчдэд хүргүүлсэн журам дээр 21-ээс доош машинтай аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй гэсэн байсан. Энэ нь жижиг тээврийн аж ахуйн нэгжүүдээ “шахсан” үйлдэл гэх шүүмжлэл гараад байна л даа?

-Засгийн газрын тогтоол дээр тийм журам байхгүй. Гагцхүү улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагуудыг зэрэглэсэн Монгол Улсын стандарт байдаг.Стандарт дээр A, B, C, D  гэсэн дөрвөн ангилал байдаг. D ангилал нь таваас дээш машинтай. С ангилал 21-50 машинтай, В нь 51-100, 101 дээш машинтай нь А гэсэн ангилалтай байдаг. Мөн авто тээврйин хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм гэж бас бий. Тэрхүү дүрэмд улс хоорондоо тээвэрлэлт гүйцэтгэгч нь С зэрэглэлээс дээш байна гээд заачихсан байгаа.

Энэ дүрэм 2020 оны хоёрдугаар сарын 14-нд батлагдсан. Гэнэт шинэ журам гаргаад 21-ээс дээш машин гэж хатуурхаад байгаа нь бодит  байдалд нийцэхгүй. Өнгөрсөн 2022 оны тухайд Засгийн газар цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого барьсан.  Зам тээврийн  хөгжлйин сайд 2022 оны дөрөвдүгээр сард дүрэмд өөрчлөлт оруулаад 2022 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэл С зэрэглэлийг 10-аас доошгүй машинтай байна гэхсэн тоогоор хязгаарласан байсан. Өөрөөр хэлбэл хөнгөлөлт үзүүлэлт байсан. Тэр заалт нь 2022 оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болоод буцаад 21-ээс дээш машин болж байгаа юм. Энэ нь шинээр буюу 10 машинаар тээвэрлэлтэд оролцохыг хүсээд бүртгүүлсэн компаниуд хүндээр тусаж байгаа байх. Түүнээс биш шинэ зүйл биш.

Ташрамд сонирхуулахад Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хооронд байгуулсан авто тээврийн хэлэлцээр, хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улсын ЗТХЯ, БНХАУ-ын Зам тээврийн яам хоёрын хоорондын протокол гэж байдаг. Энэхүү эрхзүйн үндэслэлүүдээр Монгол, хятадын хооронд тээвэрлэлт гүйцэтгэх машинууд нь зөвшөөрлийн бичгээр хил нэвтрэх эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгсөн. Нийт долоон төрлийн зөвшөөрөл байдгийн нэг нь С зөвшөөрөл. С зөвшөөрлийн бичиг гэдэг нь байнгын ачаа тэээвэрлэлтэд ашиглагддаг, олгосон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд ашиглагддаг.

Харин 2023 оны нэгдүгээр улирлын бичиг олголтыг гурван уурхай хариуцаж хийх гэж байна. Гэхдээ зөвхөн Гашуун сухайт боомтоор нүүрс экспортолж байгаа Таван толгой, Эрдэнэс Таван толгой, Энержи ресурс гэсэн гурван уурхайтай холбоотой тогтоол.

Өмнө нь  битүүмжилсэн багийн мэдээлэлд тулгуурлаж, зөвшөөрлийн бичгийг нь бид олгож байсан. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хятадын тал пи си ар шинжилгээ авахаа больсон. Багууд битүүмжлэлтэй байх шаардлагагүй болсон.

-Бөмбөлөг гэх зохион байгуулалт хэрэггүй болж байгаа юм байна, тийм үү?

-Тийм. Гэхдээ Хятадын тал юу юугүй задламааргүй байна, цаашид тээврийн багийн зохион байгуулалтаар явуулаач гэсэн саналыг тавьж байгаа. Тээврийн багийг Хилийн боомтын захиргааны даргын баталсан журмаар уурхай эзэмшигч заана. Тэр байгуулсан багийнханд С зөвшөөрлөө олгоно. Энэ нь нүүрс худалдаалах процесстойгоо уялдаад явах юм. Буруу үйлдэл биш шүү.

Ер нь цар тахлын хүнд нөхцөлд, эдийн  засаг хямдралтай, хүндрэлтэй байна гээд байхад Монгол Улс олон машин импортолсон. Нүүрс тээвэр ашигтай байна гээд хүн болгон машин татаад эхэлсэн, одоо тухайн боомтын даацаас хэтэрсэн тээврийн хэрэгсэлтэй болчихоод байна. Өнөө орж ирсэн машинууд уурхай дээр очоод, би худалдан авагчтай  тохироо хийж чадахгүй тээвэрлэлтээс хасагдчихлаа гэж айгаад байгаа юм. Та бүхэн мэдэж л байгаа. Өмнө нь нүүрс тээврйин гэрээ нууц байсан. Ямар худалдан авагч, хэдэн тонн нүүрс авдгийг бид мэддэггүй байсан. Зүй нь нүүрс тээвэрлэлтэд тухайн худалдан авагчийн тээвэрлэх нүүрсэнд зориулаад тодорхой  тооны  тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийн бичиг олгох ёстой. Зөв тээвэрлэлт зохион байгуулахын тулд тэр шүү ээ. Гэвч бид тэгж чадаагүй. Учир нь нүүрсний хэмжээ тодорхойгүй нууцлагдмал байсан болохоор авто тээврийн байгууллагын  стандарт, шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид С зөвшөөрөл өгдөг байсан. Ковидын нөхцөлд  битүүмжилсэн тээврийн багийн шаардлагыг хангасан гэх мэдээлэлд тулгуурлан зөвшөөрөл өгдөг байсан. Өдгөө нөхцөл байдал өөрчлөгдөж, тээвэрчдэд эрсдэл учраад байгаа учраас асуудал тавиад байгаа юм. Түүнээс биш Засгийн газрын шийдвэрийг мэргэжилтний хувьд зөв гэж харж байгаа.

-Жолоочгүй тээврийн хэрэгсэл гэж яриад байгаа. Тэр талаар тодруулаач?

-Гашуун сухайтад цар тахлын нөхцөлд ABJ гээд жолоочгүй, автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл  нэвтрүүлсэн. Өнгөрсөн зунаас тээвэрлэлт гүйцэтгэсэн, өнөөдрийн байдлаар өдөрт 120 ABJ-ээр нүүрс экспортолдог. Энэ ажил цааш үргэлжлээд явах байх. Шивээ хүрэн, Замын-Үүдэд нэвтрүүлэхээр яригдаж байна. Одоогоор Засгийн газрын зүгээс Замын-Үүд боомтын зорчигч тээвэр, хөдөлгөөнийг нээх, ачаа тээвэр, хилийн дундын шугманд солилцохоо болиод Хятадын  тал руугаа  нэвтэрч, ачаа бараагаа ачих процесс руу орж байна. Өөрөөр хэлбэл, задгай тээвэрлэлт явагдах боломж бүрдсэн.

“ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ”

Холбоотой мэдээ

П. Алтанцэцэг: Хүүхэд гэж яг хэн юм бэ, тэдний ертөнц ямар байдгийг ойлгуулахыг хүссэн

Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга асан “П” гэж хэн бэ?

ХуваалцахЖиргэхИлгээх
Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

    П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • “Нарны хүү сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронз Үндсэн хуулийн цэцэд ханджээ

  • Гал тахих ёсон…

  • УБТЗ” ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоо хамтарсан ажлын хэсэг байгууллаа

  • Ээлтэй чулуугаа мэдэж аваарай

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn