“Шэньжөү-14” нисэгчтэй сансрын хөлгийн баг 12-р сарын 4-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэ удаа тэд Хятадын сансрын станцын “Вэньтянь” лабораторид туршилтын аргаар ургуулсан тутаргыг мөн эх дэлхийдээ авчирсан юм. Хятадын сансрын станцын “Вэньтянь” лабораторид 2022 оны 7-р сарын 29-ээс тутарга бойжуулах тэжээлийн шингэнд уг тутаргыг үр байхаас нь ургуулж эхэлжээ. Харин 11-р 25-ны өдөр гэхэд манай дэлхийг тойрсон сансрын замын бичил таталцлын орчинд тутарга 120 хоногт туршилтын нөхцөлд үр байснаас нахиалах-чихлэх-ургах-цэцэглэх-боловсрох-үрлэх гэх тутарга боловсрох бүх үйл явцыг туулжээ. Энэ хугацаанд сансрын нисэгчид гэрэл зураг авсан ба тарьсан тутаргаас гурван удаа дээж авсан байна.
“Сансар огторгуйд туршилтаар тутарга ургуулах явцад авсан зургуудад дүн шинжилгээ хийж, тэдгээрийг эх дэлхий дээр ургуулсан тутаргын зургуудтай харьцуулснаар бид сансрын бичил таталцал нь ургамлын өндөр, өсөлтийн хурд, усны зохицуулалт, гэрлийн урвал, цэцэглэлтийн хугацаа, үрлэх зэрэг янз бүрийн шинж чанаруудад чухал нөлөө үзүүлж буйг олж мэдсэн” гэж Хятадын Шинжлэх Ухааны Академийн Молекулын Ургамлын Шинжлэх Ухааны төвийн Жэн Хуйчюн хэлжээ.