ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Рязань, Саратов мужид болж буй үйл явдлыг мэдэж байгаа хэмээн төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв.
Тэрбээр, нисэх онгоцны буудлуудад гарсан ослын талаар ерөнхийлөгчид аль хэдийн мэдэгдсэн. Мэдээжийн хэрэг, холбогдох бүх албадаас ерөнхийлөгч болж байгаа бүх зүйлийн талаар тогтмол мэдээлэл авдаг гэж хэлсэн байна.
Эргэн сануулахад уржигдар Рязань мужийн нисэх онгоцны буудалд шатахуун тээвэрлэж явсан машин шатаж, дэлбэрсэн бол Саратов мужийн Энгельс хотод цэргийн нисэх онгоцны буудалд онцгой байдал зарлажээ.
Олон тооны тelegram сувгууд унасан нисгэгчгүй онгоцны тухай бичдэг ч ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас албан ёсны баталгаа хараахан ирээгүй байна.
Харин энэ талаар Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк, дэлхий бөөрөнхий гэдгийг тэмдэглээд, Киевийн дэглэм онц байдалтай холбоотой гэх санааг илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр дэлхий дугуй хэлбэртэйг Галилео нээсэн. Хэрэв та бусад орны агаарын орон зайд ямар нэг зүйл байнга хөөргөх юм бол үл мэдэгдэх онгоц эрт орой хэзээ нэгэн цагт ниссэн газар руугаа буцах болно хэмээн нүүр номондоо бичжээ.
Эцэст нь дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Брянск мужийн Суражский дүүрэгт газрын тосны агуулах шатсан хэргийг хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэж мэдээлсэн билээ.