Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний 13/37, А30 дугаар тушаалаар хамтран баталсан “Гашуунсухайт дахь тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 2.1.7е-д заасны дагуу аж ахуй нэгжүүдийн битүүмжлэгдсэн тээврийн багийг үндсэн тээвэрт оруулах хүсэлтийг өдөр бүр шийдвэрлэж байна.
Ганц модны шуурхай штабаас өнгөрсөн сард мэдэгдэл гаргаж, халдварын тархалт их байгаагаас хилийн хяналтыг чангатгасан. Энэ сард мөн адил халдвар хамгааллын дэглэмийг сулруулахгүй бөгөөд өдөр бүр Хятадын талд шинжилгээнд хамрагдаж байгаа багуудын хуваарийг цахим хуудаст нээлттэй мэдээлж байна.
Энэхүү дэглэмийн хүрээнд хил нэвтрэх тээврийн хэрэгслийн битүүмжлэл гэмтсэн буюу лац хөдөлгөсөн тохиолдолд гурван сарын хугацаагаар, багажны хайрцаг нээлттэй тохиолдолд 21 хоногоор хил нэвтрэх эрхийг нь хязгаарлах гэнэ.
Харин жолооч амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэглэлийг журмын дагуу өмсөөгүй тохиолдолд 14 хоногийн хугацаанд хил нэвтрэхийг хориглох журам үйлчилж байна.