УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, үргэлжлүүлэн хорих саналаас татгалзсан байна.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгаж, 2022 оны аравдугаар сарын 10-наас эхлэн 30 хоног, мөн 11 дүгээр сарын 9-нөөс үргэлжлүүлэн нийт хоёр сар цагдан хорьсон билээ. Товчхондоо дээрх зээлийг авах үед Ж.Батзандан нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж тайлбар бий.