Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэрбээр “Манай экспортын 93 хувь уул уурхайн бүтээгдэхүүн дээр тогтдог. Иймээс Эрдэнэс Монгол, Эрдэнэт Тавантолгой асуудал анхаарал татаж ирсэн. Өнөөдөр Гашуун сухайтын төмөр зам яагаад 16 жил гацсан юм бэ? Тэнд хэдэн машин байдаг, хэд нь улстөрчдийнх, хэд нь БНХАУ-ын Баяннуурын эзэд байдгийн хэд нь манайх байдаг юм бэ. Энэ хүмүүс нийлэхээр ямар хүч хуримтлуулдаг, борлуулалтын 178 гэрээний сонгон шалгаруулалт, оффтэйк болон бусад гэрээтэй холбоотой асуудал, С зөвшөөрлийн цаана, бөмбөлөг хагарахтай холбоотой асуудал, мөн хил гаалийн байгууллага, орон нутгийн удирдлагууд бүртгэлгүй нүүрс гаргаж байна уу гэхчлэн олон асуудал бий.
Тэр ч утгаараа Эрдэнэс Тавантолгой компанид Онцгой дэглэмж тогтоосон. АТГ, ЦЕГ, ТЕГ хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Засгийн газраас ажлын хэсэг гараад тулгалт хийж байна. Энэ асуудлыг юу ч биш болгож өнгөрөөх далд сонирхол нуугдаж байна. Жагсагчид үүн дээр анхаарал хандуулж, шаардлага тавьж байна. Нийт шаардлагуудын ихэнх нь нүүрсний асуудал байна лээ. Асуудлыг эцэслэн шийднэ. Олон нийт маань Засгийн газартай хамт шүгэл үлээсэн сэдэв дээр анхааралтай хууль хяналтын байгууллагыг ажиглаж байгаарай. Хууль хяналтын байгууллагуудад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Том хэмжээний шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Есөн мянган жолооч, 60,70 төрийн албан хаагчдыг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Өчигдөр болсон жагсаалыг нүүрсний хулгайчид өөр зүйл рүү эргүүлэх гэж оролдсон. Эрдэнэс тавантолгойн хуучин удирдлагууд, тэдний удирдлагад ажиллаж байсан МОАХ-ны үе үеийн удирдлагууд энэ жагсаалыг улс төржүүлэх гэж оролдсон. Амь нь тасарч амьсгаа тасарч, асуудалтай хүмүүс янз бүрийн мэдээлэл гаргаж байна. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та нар нүүрсний хэдэн төгрөг цуглуулсан байж болно. МУ-ын Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай. Үүнийг жагсаал зохион байгуулсан нүүрсний луйварчдад хандан хатуугаас хатуу хэлье” гэлээ.