Таван хүнийг цаазалж буйг дүрсэлсэн LPR-ийн нийтэлсэн бичлэг Европ даяар шуугиан тарьж байна. Уг бичлэгийг Одессын хулгайч, луйварчин, алуурчин гэгдэх Серёжа Стерненко тарааж байна хэмээн Topwar.ru сайтнаа бичжээ.
Эх сурвалжийн өгүүлснээр Стерненка өөрийн тараасан зургийг Владислав Поздняковоос авсан хэмээгээд буй. Поздняков “Эрчүүдийн төр” хэмээх нийгэмлэгийн удирдагч бөгөөд уг нийгэмлэг нь Орос улсад хориотой байдаг аж. Түүнчлэн Поздняков өөрийгөө “Славян экстремизмын эцэг” гэдэг бөгөөд өдөөн хатгалга, тэр дундаа өөрийнхөө үхлийг дуурайсан хэргээр удаа дараа шийтгэгдэж байжээ.
Харин дээр нэр дурьдсан сайтын тоймч, сэтгүүлч Роман Скоморохов “Стерненко “… Хамтран ажиллагсдыг ЛПР-д дүүжлэв” гэж бичсэн шударга байхын тулд “хамтран ажиллагчид” гэсэн нэр томъёо ашиглах нь цэвэр Украины “заль мэх” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн энэ зураг бол миний бодлоор Киевийн Рыбалский арал дээр төв байртай мэргэжилтнүүдийн ажил. Энэ бол Украины Тагнуулын ерөнхий газрын гар урлал гэж бичжээ.