Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнгөрсөн баасан гарагт шатахууны агуулах шатсан асуудлаар мэдээлэл хийж, хоёр хүний цогцсыг эрэн хайж байгаа талаар мэдээлсэн. Эх сурвалжийн өгүүлснээр эрэн хайх ажлыг зогсоож, цогцсыг олж холбогдох газруудад шилжүүлжээ.
Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргалын мэдээлснээр, Дархан сумын III багт байрлах шатахуун түгээх станцын агуулахад гал гарсан дуудлага 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний 09:21 цагт ирж эхний ээлжид Дархан-Уул аймгийн онцгой байдлын 54 дүгээр анги шуурхай очиж үүрэг гүйцэтгэжээ. Улмаар хойд бүсийн гал унтраар аврах ангиудыг нэмэлтээр татаж, мөн Улаанбаатараас тоноглогдсон гурван хөөстэй машиныг аваачсан байна. Нэмэлт бүрэлдэхүүнтэй найман цаг ажилласны эцэст галыг есөн цагийн дотор бүрэн унтраажээ. Одоогоор АОК-ын хуралдаанаар үүссэн асуудалтай холбоотой дараагийн шатанд хэрхэх талаар хэлэлцэхээр төлөвлөсөн агаад холбогдох албаныхан ч ажлын хэсэг гаргаж хуралдаж байгаа аж.
Шатсан шатахууны агуулахад гурван хүн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд нэг хүн газар дээрээ эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай болж, эмнэлэг рүү явж байхдаа нас барсан бол үлдсэн хоёр хүнийг эрэн хайж, устай холилдсон 450 тонн түлшний савнаас цогцсыг олж гаргажээ. Шалгалтын ажлыг хийх учир албаныхан ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд шалгалтын ажлын дараагаар эндсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй тус компани болон онцгой байдлын албанаас уулзалт зохион байгуулах юм байна.
Ташрамд дуулгахад, шаталт үүссэн шатахууны савны зэргэлдээ зургаан сав байсан ба сав тус бүр 400 литрийн багтаамжтай аж. Эдгээр савуудад галыг халдаахгүй байх арга хэмжээ авч ажиллажээ.