Барууны орнуудын Украины армийн ажиллагааг дэмжих зорилгоор цэргийн зориулалтаар ашиглаж буй иргэний сансрын хиймэл дагуулууд Оросын хууль ёсны бай болж, устгагдах магадлалтай хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.
Дэлхийн тойрог замд олон тооны иргэний хиймэл дагуулууд байдаг бөгөөд тэдгээрийн заримыг нь барууны орнууд Украины Зэвсэгт хүчний цэргийн ажиллагааг дэмжих, Оросын цэргүүдийг байршлыг тогтооход ашиглаж байна.
Өөрөөр хэлбэл, сансар огторгуйн гэрээг энхийн зорилгоор ашиглах тухай гэрээг зөрчиж байна.Тиймээс хиймэл дагуулыг устгах эрх Орос улсад бий хэмээн ГХЯ-ны газрын дарга Владимир Ермаков мэдэгджээ.