Өмнөговь аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал, орон нутгийн төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагуудын захиргаа, үйлчилгээний албан хаагчдын цалинг 100 хүртэл хувиар, “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Нутгийн дэм” хөтөлбөрийн мөнгийг долоо дахин буюу сар бүр 30 мянга байсныг 210 мянга болгох шийдвэрийг гарган ИТХ-аар батлуулахаар санал оруулжээ.
“Нутгийн дэм” хөтөлбөрт Өмнөговь аймгийн хэмжээн дэхь улсын болон орон нутгийн төсөвт байгууллагын төрийн албан хаагчид хамрагдаж, хагас жил тутамд дэм олгож байгаа юм.