Украины баруун хэсэгт хэд хэдэн хот, тосгонд цахилгааны тасалдал гарчээ. Орон нутгийн эрх баригчдаас ямар нэгэн анхааруулга авалгүйгээр Ровне хотын хэд хэдэн дүүрэг, тэр дундаа төвийн хороололд цахилгаан тасарсан байна. Цахилгаан тээвэр зогсч, АТМ, худалдааны төв, хэд хэдэн аж ахуйн нэгж ажиллахаа больжээ.
Үүнтэй төстэй нөхцөл байдал Ивано-Франковск хотод үргэлжилж байна. Энэ хотод Киевийн дэглэмийг дэмжигч Руслан Марцинкивын хэлснээр, тус хотод цахилгаан хэдий хэр хугацаагаар тасрах нь тодорхойгүй байна. Ивано-Франковск хотын оршин суугчдад хандан “хотын дарга” нь “цахилгааны уналт хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй.” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Иргэд хамгийн муу зүйлд бэлтгэх хэрэгтэй” гэж анхааруулсан байна.
Ивано-Франковск хотод орон нутгийн эрх баригчид өвлийн улиралд орон сууцны байшинг тогтмол дулаан, усаар хангана гэж амлахгүй тул тосгонд эсвэл хувийн хэвшилд “хатынка (байшин) хайж олохыг” уриалжээ. Ямартай ч Марцинкив орон сууцны барилгууд цахилгаан эрчим хүчний хомстолтой нүүр тулсан учраас хоёр, гуравдугаар давхраас дээш ус өгөх боломжгүй гэж мэдэгдлээ.