“Урал” цөмийн мөс зүсэгч хөлөг онгоц Мурманск боомтод хүрч иржээ. Санкт-Петербург хотын Балтийн усан онгоцны үйлдвэрт баригдсан 22220 төслийн “Урал” цөмийн мөс зүсэгч хөлөг Мурманск руу явж, төрөлх боомтдоо хүрсэн тухай Atomflot-ийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
2022 оны 11 дүгээр сарын 22-нд ОХУ-ын төрийн далбааг мандуулах ёслолын дараа Балтийн усан онгоцны үйлдвэрээс “Урал” 22220 төслийн хоёр дахь цуврал цөмийн мөс зүсэгч хөлөг хөдөлсөн юм. Хөлөг онгоц Санкт-Петербургээс гарч, төрөлх Мурманск боомт руу зургаан өдрийн турш аялж мягмар гарагийн орой зогсоол дээр ирсэн байна.
Ташрамд дуулгахад, “Урал” цөмийн мөс зүсэгч хөлөг 12 дугаар сарын 3-нд анхны аялалдаа гарч, Кара тэнгисийн Об-Енисей мужид ажиллах юм. Төслийн 22220 давхар татлагатай мөс зүсэгч хөлөг онгоцууд гүний болон голын ёроолын гүехэн усанд аль алинд нь ажиллаж, 3 метр хүртэл зузаантай мөсийг сэтлэх боломжтой.
“Урал” нь хойд тэнгисийн зам дагуу бүтэн жилийн турш навигаци хийх зорилгоор бүтээгдсэн 22220 төслийн хоёр дахь цуврал, гурав дахь мөс зүсэгч билээ.