Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Киевийн дэглэмийн Москватай хэлэлцээр хийхэд бэлэн биш байгаа талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, Украинд Америкийн Нэгдсэн Улстай хэлэлцээр хийх хориотой. Шуудхан хэлэхэд, Киевт Оростой хэлэлцээр хийх боломж олгох нь Вашингтоны улс төрийн ашиг сонирхолд нийцэхгүй гэж мэдэгджээ.
Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэлснээр, АНУ Европыг “даруулж”, улмаар Орос ялагдал хүлээсний дараа Хятадтай харьцаж эхэлнэ. Энэ бол Цагаан ордны стратеги. Тиймээс л АНУ Володя Зеленскийд Оростой яриа хэлэлцээ хийх боломжийг олгохгүй байгаа” гэнэ.