Орос Украиныг нэг өдрийн дотор устгаж чадах ч ах дүү улс гэж үздэг учраас хүчирхийллээс татгалздаг хэмээн Рональд Рейганы засаг захиргааны үеийн Цагаан ордны ажилтан асан Пол Крейг Робертс байр сууриа илэрхийлжээ.
Америкийн шинжээч “Украины эрчим хүчний дэд бүтцэд асар их пуужингаар цохилт өгснөөр Орос улс тус улсыг маш богино хугацаанд устгаж, чулуун зэвсгийн үе рүү түлхэж чадна гэдгээ тодорхой харуулсан. Гэвч В.Путин тэргүүтэй ОХУ-ын удирдлага Украиныг нэгдмэл түүхтэй, ах дүү улс гэж үздэг тул хүлээзнэж байна. Ний нуугүй хэлэхэд, краины ард түмнийг өрөвдөж байна. Кремль хилийнхээ ойролцоо ядуу буурай орны балгас байлгахыг хүсэхгүй байгаа хэрэг.
Барууны улстөрчид, тэдний хяналтанд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын “ялагдал”-ын дүр зургийг хиймлээр бий болгож, өнөөх нь бодит мэт санагдаж байж болох юм. Одоогийн байдлаар барууны энгийн хүмүүс Оросод арай илүү хүч хэрэглэж, илүү их зэвсэг шилжүүлэх хэрэгтэй гэхчлэн буруу ойлголттой байна. Үнэн хэрэгтээ Украины арми зөвхөн зөвшөөрөгдсөн газартаа л ялалт байгуулсан,
Оросын зэвсэгт хүчин Киевийн зарим нутгаас сайн дураараа ухарсан нь Украины Зэвсэгт хүчний ялалт гэж тооцогддог ч тийм биш. ” хэмээн мэдэгджээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Орос Крымын гүүрэн дээр террорист халдлага болсны дараа Украины дэд бүтцэд их хэмжээний пуужингийн цохилт өгч эхэлсэн ч хамаагүй эрт эхлэх ёстой байсан. ОХУ-ын Зэвсэгт хүчний пуужингийн цохилтууд нь эрчим хүчний сүлжээний байгууламжууд, цэргийн байгууламжууд, Украины цэргүүдийн хангамжийн замыг сүйтгэж байна. Пуужингийн хамт Украины агаарын довтолгооноос хамгаалах систем даван туулж чадахгүй байгаа цохилтын үеэр дронуудыг ашигладаг аж.