Өнгөрсөн ням гаригт АНУ-ын Бруклин хотод буудалцаан болж нэг хүн амиа алджээ. Хохирогч 38 настай, Линден булангийн ойролцоох E. 51 тоотод байжээ.
Зүүн Флатбуш хотод 19:45 цагийн орчимд буун дуу гарсан гэж цагдаа нар мэдэгдэв. Хохирогч цээжин тус газраа буудуулсан байна. . Хэдэн байшингийн цаана машин дээрээ ажиллаж байсан хөрш нь “Бид буун дууг сонсоход гадаа байсан, Бас нэг эмэгтэйн уйлахыг сонссон.” хэмээн мэдүүлжээ.
Эмч нар шархадсан залууг яаралтай Брукдейлийн эмнэлэгт хүргэсэн ч аварч чадаагүй бөгөөд цагдаа нар буудсан этгээдийг илрүүлэхээр ажиллаж байгаа аж. Одоогоор хохирогчийн нэрийг зарлаагүй байна.
https://www.nydailynews.com/