• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

14 цаг
Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

19 цаг
Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

19 цаг
Долоо хоногийн зурхай

Долоо хоногийн зурхай

21 цаг
Би аавтай хүн

Би аавтай хүн

21 цаг
Ирэх 7 хоногийн цаг агаарын мэдээ

Баруун төв, говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороотой

21 цаг
Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал

Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал

2 өдөр
Дуу цахилгаантай, аадар бороотой

Нийслэлд 20-22 градус дулаан

2 өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

2 өдөр
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

4 өдөр
ОБЕГ: Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

ОБЕГ: Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

4 өдөр
Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

5 өдөр
Өгий нуурын эрэгт “Айраг наадам” болно

Өгий нуурын эрэгт “Айраг наадам” болно

5 өдөр
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ

5 өдөр
Толгод, толгод, толгод…

Толгод, толгод, толгод…

5 өдөр
2012 оноос хойш Монгол Улс нийт долоон удаа бонд гаргажээ

2012 оноос хойш Монгол Улс нийт долоон удаа бонд гаргажээ

5 өдөр
Авлигагүй боловсрол нийгмийг эрүүлжүүлнэ

Авлигагүй боловсрол нийгмийг эрүүлжүүлнэ

5 өдөр
Улаанбаатар, Хөх хот чиглэлийн нислэгийг зогсоолоо

Гадаадаас ирэх иргэдийн анхааралд

5 өдөр
Нийслэлд 27 градус дулаан

Нийслэлд 23-25 градус дулаан, бороогүй

5 өдөр
Ц.Даваацэрэн “Таван толгой түлш”-ийн захирлаар томилогджээ

Ц.Даваацэрэн “Таван толгой түлш”-ийн захирлаар томилогджээ

6 өдөр
Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

6 өдөр
Эхний хагас жилд зорчигчдын тоо өсч, ачаа тээвэр буурсан үзүүлэлттэй байна

Эхний хагас жилд зорчигчдын тоо өсч, ачаа тээвэр буурсан үзүүлэлттэй байна

6 өдөр
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

6 өдөр
Нэнси Пелоси гэж хэн бэ?

Нэнси Пелоси гэж хэн бэ?

6 өдөр
Эмгэнэл

Эмгэнэл

6 өдөр
Тайваньд байгаа монгол оюутнуудын анхааралд

Тайваньд байгаа монгол оюутнуудын анхааралд

6 өдөр
Хятад хэлбэрдэх бодлоготой орон биш

Хятад хэлбэрдэх бодлоготой орон биш

6 өдөр
Дугуйчин Гийду Кунзе аялалдаа гарлаа

Дугуйчин Гийду Кунзе аялалдаа гарлаа

6 өдөр
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэл

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэл

6 өдөр
Улаанбаатарт 25 градус дулаан, бороотой

Өдөртөө дуу цахилгаантай аадар бороотой

6 өдөр
2022/08/08
9°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

Орчлонгийн чимэг Дилав гэгээн

А.Тэнгис
2022-07-05
Энтертайнмент
0
Орчлонгийн чимэг Дилав гэгээн
ХуваалцахЖиргэхИлгээх
Дилов хутагт Жамсранжав(1884-1965) Монголын шашин болон төрийн зүтгэлтэн. Монгол улсын хоёр төрд улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө зүтгэж явсан. Түүний гавьяа зүтгэлийг үнэлж, 1916 онд Богд хааны зарлигаар ХУТАГТ цол, 1919 онд НОМЧ МЭРГЭН ЕГҮЗЭР цол, 1924 онд Ардын засгийн газраас САМАДИ багшийн тамга, жуухаар шагнажээ(Ш.Чоймаа нар, 2015: 481).
Дилав хутагт 1931 онд “эсэргүү урвагч” нэр зүүж Эх орон элгэн саднаа орхин Монголынхоо хилийг алхан гарснаас хойш гадаадын олон улс орон, тэдний удирдагч нарт Монгол улсын байдал, үүх түүхийг таниулж Монголын тусгаар тогтнолыг дэмжих, хүлээн зөвшөөрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Мөн Монгол туургатан Халимаг, Буриад, Өвөрмонгол, Ойрад, Халх гээд хамаг нийт Монголчууд, Төвд, Энэтхэг болон бурханы шашинтан ард түмэн, ерөөсөө хүн төрөлхтөний эв нэгдэл энх тайвны үйлсийг эрхэмнэн Хутагтын эрдэм, төрийн хэрэг хоёрыг хос ёсны ухаанаараа тэгш тэтгэж иржээ. Ийм л мөн чанарыг нь:
Оройн чимэг болсон Отгонтэнгэр хайрхан минь
Орчлонгийн чимэг болсон Дилав гэгээн лам аа
гэж Отгонтэнгэр хайрханы магтаал “Оройн чимэг” 33 бадаг уртын дуугаа эхлүүлэн дуулсаар ирсэн ард түмэнд аргагүй талархнам.
гадаа нарын зураг байж магад
Монгол улс 1961 онд НҮБ-ын гишүүн болж дэлхийн олон улстай эн тэнцүү тусгаар Улс болсон тэргүүт түүхэнд Дилав хутагт хэрхэн холбогддог зах зухыг бид цухас боловч сонсож иржээ. Энэ мэт гадаад улс орнуудын далддуу байдаг Монголын улсын түүхийг, тэр дундаа Дилав гэгээний намтар бүтээлийг судлах, хойч үедээ өвлүүлэхээр зорьсон ажлынх нь нэг болох Хутагт маань АНУ-д ирснээс хойш таалал болтлоо сууж байсан Нью-Иоркийн Ницан хийд, тэр хийдийн Дилав хутагтад зориулдаг байсан 2015 оноос хойш тасраад байсан Зуны эхэн сарын 15 хурал ерөөлийг сэргээж цаашид жил болгон тасралтгүй уламжлал болгох ажлыг Америкад ажилладаг монгол залуус Цэнд-Аюушийн Батмөнх Hunnu Mongol үүтгэн санаачилж ажил үйл хэрэг болгон Лувсан ламтай ярьж зохион байгуулснаар зорин ирцгээжээ. Хутагтын орон хийдийг зорьж Америкийн олон муж хотоос ирсэн 21 монгол маань Дилав хутагт цээжээрээ, өөрийн мутраараа бичиж бүтээсэн “Жадамба” судрыг нь тэврээд, бас Хутагтын намтар түүхэнд холбогдох ном, зураг, бүтээлийн цуглуулгаа савлаж боож авчраад, түүгээрээ үзэсгэлэн дэлгээд, Завханы хангайн сарлагийн нутгийнх нь шар тосоор хутагтын хийдийн зул барихад өргөх гээд, мөн шар тостой мушгиа боов хайлмагаар тавгийн идээ засаад ер нь л сэтгэлээсээ зориулж болох тэр хэрээрээ бэлтгэж ирцгээжээ.
Хутагт анх 1949 онд ирээд сууж байсан гэх жижиг цагаан байшингаас гарч ирсэн өмнөд азийн болтой бүсгүй яриа үүсгэж байгаад мөн яг өмнө нь байгаа хутагтын анх босгосон хүрдний суурийг зааж өглөө. Гайхам сайхан.
Дилав гэгээний энэ орны 3 хийдийн төвд, халимаг 7 лам сайхан ном хурлаа. Дилав гэгээн, шавь Жамбалдорж лам болон Гурван хийдийнхээ үүх түүхийг Лувсан лам маш дэлгэрэнгүй тайлбарлаж танилцууллаа. Орой нь ажил тарсны дараа халимаг ахан дүүс ирж хийд дүүрэн сууж 15-ны хурал хурлаа. Хутагтын хийд оронд ном буян хуран суудаг төвд халимаг лам нар халимаг ахан дүүст чин сэтгэлээсээ талархав.
Хийдээс 20 минут яваад Атлантын далайн эрэг хүрдэг юм байна. Сэтгэл цэлмэг баяр дүүрэн бид Атлантын далайн агуу мандал дээр 15-ны тэргэл саран мандахыг харан бахдаж бас Хутагт маань Ойгон нуураа, орон нутгаа санагалзан, олны тусыг бүтээн, орчлонгийн явдлыг дэнслэн хичнээн ч удаа энэ их усны чимээ сонсон давалгаа дээгүүр нь ухаан, хараа бэлчээн бясалган суудаг байсан юм билээ хэмээн бишрэн хүүрнэлдэн суулаа, бид. Тиймээ тэртээх тэр л он жилүүдэд:
Ойгон Тэлмэн болор тольтой
Отгонтэнгэр буурал тэргүүтэй – хэмээн төрсөн нутгийнхан нь дуулалдан найрлаж суухдаа дотроо Хутагтаа дурсан дуулдаг байсан буй за.
Эргэн тойрон ой модоор битүү хүрээлсэн, согоо бэлчиж, хэрэм жирх гүйлдсэн анир намуун энэ орон хийдэд хонон өнжин саатаад маргааш нь үдийн хойно буцахын өмнө ахин хийдээ горооолон тойрч явтал Халимагуудын анх барьж Дилав хутагтыг залж суулгасан тэр хийдээс нөгөө жижиг цагаан байшингийн зүг чулуу шигтгэж зассан маш бүдэг явган жим олж үзцэгээв. Та минь энэ л замаар алив бүхнийг дэнслээд алхаж л явсандаа, мөр нь байгаадаа гэж бодохнээ сэтгэл ихэд огшиж байлаа.Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн өдөрт: Дилав хутагт Б.Жамсранжав“
Хутагт Та минь Орчлонгийн чимэг юм аа.
Таны бүтээсэн намтар түүх дэлхийн хүнийх юм аа.
Сайхан үйлс мөнхийнх юм аа.
Санан дурсах хойч үрс нь харин мэдэж байх учиртай юм
ДИЛАВ ГЭГЭЭНИЙХЭЭ гайхам эрдмээс ахин хуваалцмаар…
Дилав хутагтын ээжийн нэр ГЭМПИЛ юм байна. Тэгтэл 1952 онд анхны хийдээ ДашГЭМПИЛ (Америк дахь Бурханы шашны анхны төв) гэж нэрлэжээ. Бодож бодож л энэ нэрийг хийддээ өгч… Ээжийгээ, Эх орноо ямар их санаж байсан бол… Хутагт маань Гэмпил ээжийнхээ алтан хэвлээс ургаж хүний төрлийг авсан байхад Дашгэмпил орон хийдэд оршин Хос ёсны эрдмээр Төр улсын болоод Түмний үйлсийг төгс тэтгэж бүтээхээр суусан хэрэг. Гайхамшигтай.
Хутагт маань ээжийнхээ 48, аавынхаа 67 насан дээр төрсөн гэдэг. Ийм хэнз хүүгийн ээжээ ааваа гэх сэтгэл ямар билээ. Бас үрээ гэх эхийн сэтгэлийн хүч ямар агуу билээ. Чулууг ч бурхан болгон хувиргаж чадна. Тийм л учир Бурхан багш орчлонгийн эжий бүгдийн тэр их энэрэх нигүүлсэх сэтгэлийн эрдмийг нэгтгэж нийтгэн бясалгаж зургаан зүйл хамаг амьтны эх Дара эх бурханаа бүтээсэн хэрэг.
Америкад ажиллаж амьдардаг залуус Ц.Батмөнх Hunnu Mongol дүүгийн зохион байгуулсан буянаар Хутагтын орон хийдэд хүрээд хүний нэгэн бие насанд ахдам их үүрэг үүрч Монгол улсаа хөрш зэргэлдээ орнуудаас авахуулаад холын Америк, НҮБ-д зөвшөөрүүлэх их үйлсийг дааж чадсан эрдэм чадалд нь бишрэв. Ёстой л хос ёсны эрдэм ухаанд төгс боловсорсон Хутагт ажээ. Тиймээс Орчлонгийн чимэг Нарованчин, Дилав гэгээн ээ гэж хамт дуулж ирсэн учир.3 хүн нарын зураг байж магад
Ганц ирээд мөхөс би ийн ангайж байхад Хутагтын дэргэд өнө удаан сууж Америкад 52 жил амьдарсан их ачит Жамбалдорж (Өмнөговь аймгийн) ламтай уулзаж Хутагтын тухай тодорхой сонссон Л.Чойжилсүрэн зохиолч, миний Ч.Дагвадорж багш, зохиолч Ширчин Баатар болон Америкийн Конгересийн номын сан дахь ховор нандин материал дундаас Хутагттай холбоотой зүйлсийг олж үзэж суудаг М.Саруул-Эрдэнэ доктор, мөн Хутагтын цээжээрээ өөрийн мутраар бичсэн “Жадамба” судрыг нь тэврээд Хутагттай холбоотой судалгааны өдий төдий ном зураг гээд бараг музей болмоор материал цуглуулсан Ц.Батмөнх, Нью-Иорк хотноо Хутагтын сүүлд сууж байсан гэрт бас ч нэлээн сууж Жамбалдорж ламын тухай хөрөг бичсэн До.Чулуунбаатар сэтгүүлч гээд олон судлаач эрдэмтэд маань Хутагтынхаа түүх намтар замналаар бэдэн явахдаа сэтгэл нь хичнээн догдлож уярч бялхаж тогтож ядан байсан юм билээ. Бишрэм.
Хутагтын адистэд жанлав оршсон, амь амьсгал нь шингэсэн, өөрийн сахиус нь хонгор халзан луус хөлөглөсөн төгөлдөр намбаараа залраастай, Хутагт өөрийн гараар газарт нь аравнай оршсоосон хүрдний суурь, мөн Хутагтын лагшин эрдэнийн хэсэг байгаа гээд Хутагтын эрч энерги оршсон энэ орон хийдэд аялгуу сайхан монгол үг хэл монгол хүний дуу хоолой сонсдож, монгол хүний мөр үзэгдэж байваас Хутагтын минь орон хийд хичнээн баясалтай тааламжтай таатай байх буйза гэсэн сэтгэлээ Монгол түмэнтэйгээ хуваалцаж байгаа юм.
Дилав Хутагтын намтар түүх үйлс зохионгуй эрдэм, тэр цаг үеийн Монгол орны гадаад ертөнцийн байдал түүхийг нарийн гүнзгий үзэх сонирхохыг хүссэн хүмүүс дээр дурдсан эрдэмтдийн ном бүтээл болон Hunnu Mongol facebook лайв холбоосуудаар орж үзэж сонирхоорой. Судлаачид маань дэлгэр нарийн сонирхолтой олон судалгаа хийжээ.
Монгол Улс минь мөнхөд хөгжин мандаж байг ээ
Морьтон түмний минь золбоо хиймор бадран гийж байг ээ
Дээд хөх Мөнх Тэнгэр минь ашид дандаа ивээн байг ээ
Дээдэс богд хутагтуудын адистид мөнхөд болгоон байг ээ
Нью-Иорк. Ницан хийд.
До. Чулуунбаатар
2022.06.15.

Холбоотой мэдээ

Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

Би аавтай хүн

ХуваалцахЖиргэхИлгээх
Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

    Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

  • Прокурорын газруудын хаяг, холбоо барих утасны дугаар

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • Сүүлчийнх байж мэдэх анхны минь захидал

  • Дэлэгийн Загджавын намтар Википедиад орлоо

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn