Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж, маргааш үргэлжилнэ. Тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд болох ба эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76, хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаан тус тус болох нь ээ.