• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
Нийслэлд 27 градус дулаан

Улаанбаатарт бороотой, 19 градус дулаан

1 цаг
МСНЭ-ийн Их хурал эхэллээ

МСНЭ-ийн Их хурал эхэллээ

21 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

22 цаг
“Хүнсний хувьсгал” хийнэ

Наадмын амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

1 өдөр
Д.Алтанхуягт хилийн хориг тавьж, С.Эрдэнэтэй уулзахыг хоригложээ

Д.Алтанхуягт хилийн хориг тавьж, С.Эрдэнэтэй уулзахыг хоригложээ

1 өдөр
ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин Монголд айлчилна

ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин Монголд айлчилна

1 өдөр
Өглөөний нарыг алдвал өдрийн талыг алдана…

Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

1 өдөр
Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

1 өдөр
Тавдугаар сарын 3-наас бороо, нойтон цас орж, шуурна

Нийслэлд өдөртөө 26 хэм дулаан

1 өдөр
Японы Ава одори хэмээх ардын бүжгийг наймдугаар сарын 22-нд 20 цагт талбай дээр ирээд үзэнгээ хамт бүжиглээрэй

Японы Ава одори хэмээх ардын бүжгийг наймдугаар сарын 22-нд 20 цагт талбай дээр ирээд үзэнгээ хамт бүжиглээрэй

2 өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид

2 өдөр
Орчлонгийн чимэг Дилав гэгээн

Орчлонгийн чимэг Дилав гэгээн

2 өдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2 өдөр
Наадмаар гаднын 25 бөх барилдана

Наадмаар гаднын 25 бөх барилдана

2 өдөр
Сергей Лавров

Сергей Лавров

2 өдөр
Улаанбаатарт 26 градус дулаан

Улаанбаатарт бороотой, 18 градус дулаан

2 өдөр
“Хуралдай” клубын уулзалт боллоо

“Хуралдай” клубын уулзалт боллоо

3 өдөр
“Цемент Шохой” ТӨХК нэг уут цементийг 15000 төгрөгөөр худалдаалж эхэллээ

“Цемент Шохой” ТӨХК нэг уут цементийг 15000 төгрөгөөр худалдаалж эхэллээ

3 өдөр
Турк Улсад согтууруулах ундааны асуудлыг “ТЕКЕЛЬ” нэртэй төрийн байгууллага хариуцдаг

Турк Улсад согтууруулах ундааны асуудлыг “ТЕКЕЛЬ” нэртэй төрийн байгууллага хариуцдаг

3 өдөр
Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар борлуулна

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

3 өдөр
Э.Номинчулуунд холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

Э.Номинчулуунд холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

3 өдөр
Долоо хоногийн зурхай

Долоо хоногийн зурхай

3 өдөр
Дуу цахилгаантай, аадар бороотой

Дуу цахилгаантай, аадар бороотой

3 өдөр
Монгол мөрөөдөл-Дарханы зам

Монгол мөрөөдөл-Дарханы зам

5 өдөр
Юү Түн: Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно.

Юү Түн: Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно.

5 өдөр
Нийслэлд 32 градус дулаан

Нийслэлд 32 градус дулаан

5 өдөр
МУИС элсэгчиддээ ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

МУИС элсэгчиддээ ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

7 өдөр
“Бүрдэл Майнинг” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцалжээ

“Бүрдэл Майнинг” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцалжээ

7 өдөр
Усны тухай сонирхолтой 30 баримт

 Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд

7 өдөр
“Бүрдэл Майнинг” компанийн ус ашиглах эрхийг цуцлах анхааруулга өгөв

“Бүрдэл Майнинг” компанийн ус ашиглах эрхийг цуцлах анхааруулга өгөв

7 өдөр
2022/07/07
15°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

Дубай хот баян оросуудын орогнох газар болжээ

А.Тэнгис
2022-06-16
Дэлхий дахинд, Эдийн засаг
0
Дубай хот баян оросуудын орогнох газар болжээ
ХуваалцахЖиргэхИлгээх

Рунет, Оросын олон нийтийн сүлжээнд, Telegram сувагт “Дубай -город-рай” (Дубай-хот-диваажин), “Дубай: рай для своих” (Дубай: бидний хувьд диваажин) гэсэн магтаалын үгсийг олноор харж, уншиж болно. Цаг үеийн нөхцөл байдлыг гялс анзаардаг Оросын блогч, көүч нар “Арабын Нэгдсэн Эмиратын иргэншил яаж авах вэ”, “Дубайд яаж хямд байр түрээслэх вэ” зэрэг сэдвээр онлайн шууд дамжуулалт, вебинар зохион байгуулж, видео бичлэг олноор хийж, олон саяын хандалт авдаг болжээ. Оросын блогчдын үгэнд итгэвэл, хэдхэн жилийн дараа Дубай хотын хоёр дахь хэл орос болох аж. Учир нь тэнд орос хэлтнүүд хэт олширсон гэнэ. Тэр нь ч хэтрүүлэг байх. Араб болон англи хэлээс гадна, герман, франц, орос ба хятадын мандарин хэл олон жил ашиглагдаж байгаа. Хот хэлний талаар ямар нэг асуудалгүй. Дубайн засаг захиргаа олон нийтийн газар, зугаа цэнгээ худалдааны төв болон арга хэмжээнд испан, польш, япон зэрэг нийт 24 хэлийг нэмж ашиглахыг зорьж буй.Дубай хотын аялал - Аялал

Энэ жил Дубайд ОХУ-аас хүн маш ихээр очжээ. Дубай хот бол ялангуяа баян оросуудын хувьд барууны орнуудын хоригоос аврагдах боломж. Оросын баячууд эх орон нь түрэмгийллийн дайны нөхцөл байдалд байгаа ч, өмнөх шигээ тансаглалаа үргэлжлүүлэх эрхийг Дубай олгожээ. Worldpopulationreview-гийн мэдээлснээр, Дубай хотын оршин суугчдын тоо 2035 онд 3.5 саяд хүрнэ гэж таамагласан. Учир нь хотын хүн амын тоо 2010 онд 1.9 сая, харин 2020 онд 2.9 саяд хүрсэн. Гэсэн хэдий ч Дубайн Статистикийн төвийн (DSC) мэдээлснээр, 2022 онд хотын оршин суугчдын тоо 3.5 саяыг давсан байна. DSC энэ он гарснаас хойш цагаачдын урсгал эрс нэмэгдэж байгааг бүртгэжээ. Оросын иргэдэд Арабын Эмиратад оршин суухад нь зуучилдаг “Русские Эмираты” (Russian Emirates) компанийн үзэж буйгаар, Дубайн эрх баригчид хотын хүн амын тоог өсгөхийг “гол зорилго” болгосон. “Үүний үр дүнд 2040 он гэхэд Дубайд доод тал нь 5.8 сая хүн амьдрах болно. Цагаачдын гол урсгал ОХУ-аас болон Африкийн зарим улсаас ирнэ гэж тооцоолсон. Түүнчлэн Европ ба Энэтхэгийн хойгийн иргэд ч Эмиратыг сонирхох нь ихэсч магадгүй. Ингэснээр Дубай тус улсад хөрөнгө оруулалт ихээр орж ирнэ гэж найдаж байгаа. Шинээр их дээд сургуулиуд олноор нээгдэж, асар том тэнгэр баганадсан барилгууд босно” гэж “Русские Эмираты” компанийнхан онцоллоо. Дубайн хувийн сургуулиуд урьд өмнө байгаагүй олон сурагч бүртгэжээ. Хүүхдийн тоо анх удаа 300 мянгаас давсан байна. Одоо хотын хувийн сургуулиудад 303.262 сурагч боловсрол эзэмшиж буй. “The Wall Street Journal”-д бичсэнээр, Украинд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш барууны орнууд эдийн засгийн хоригийг чангатгаснаар Оросын олон компани Дубай руу ирж байна. Шинжээчид уг үзэгдлийн нөхцөл байдлыг, өөрөөр хэлбэл Дубай яагаад оросуудын сонирхлыг татдаг болохыг олж мэдэхийг оролджээ. Учир нь барууны орнууд илүү хүнд шинэ хориг арга хэмжээ авахдаа, Москва үүнийг Казахстан, Евразийн холбоо, Төв Азийн улсууд болон БНХАУ-аар дамжуулж тойрч гарна гэж таамаглаж байв. Гэхдээ дээрх орнууд барууныхнаас айж Орост туслахаас татгалзсан. Тиймээс ОХУ-ын анхаарал Дубай руу хандлаа. Нэгдүгээрт, цагаачлалын нөхцөл илүү хялбар. Эмиратад очихын тулд оросууд виз авдаггүй бөгөөд 90 хоногийн хугацаанд жуулчны хувиар чөлөөтэй явж болно. Зөвхөн байнга оршин суух хүсэлтэй бол виз шаардана. Үүний зэрэгцээ 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс ОХУ-ын иргэд визээ үнэ төлбөргүй авах боломжтой болсон. Хоёрдугаарт, Дубай ОХУ-ын эсрэг тавигдсан нэг ч хоригийг дэмжээгүй, мөн хэрэгжилтийг хангахгүй. Гурав дахь чухал хүчин зүйл бол АНЭУ-ын “Emirates” агаарын тээврийн компани Оросын хотууд болон Москвад өмнөх шигээ ниссэн хэвээр байгаа.

Арабын Нэгдсэн Эмират хуучин ЗХУ-ын оройн зайд болж буй дайнд санаа зоволгүй, төвийг сахисан байр суурь баримталдаг. Тийм учраас АНУ, Европ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Японы хоригоос зугтсан Оросын олигархиуд болон албан тушаалтнууд өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн завь, хөлөг онгоцуудаа Дубайн боомтод, мөн хувийн нисэх онгоцуудаа АНЭУ-ын нисэх буудалд аваачсан. Өмнө нь ОХУ-д ажиллаж байсан барууны компаниуд болон стартапууд ч өөрсдийн салбар, оффисуудаа Дубай руу нүүлгэв. Эмиратад  орлогын албан татвар байхгүй байгаа нь энэ алхамыг дэмжиж өгдөг. “Google”, “JPMorgan Chase” зэрэг барууны компани орос ажилтнуудаа Дубай руу шилжүүлсэн.  Дубай бол өөрсдийгөө, гэр бүл, хувийн хөрөнгөө аюулгүй байлгахыг эрэлхийлж буй оросуудын хувьд хамгийн тохиромжтой сонголт болжээ. Хамгийн сайн багц санал болгож байна. Ингэснээр Оросын иргэдэд тааламжтай нутаг боллоо” гэж дорно дахины судлаач, Рафик Харирийн нэрэмжит Ойрхи Дорнодын төвийн эдийн засагч Рача Хельва ярьжээ. Түүний ярьснаар, АНЭУ Америкийн нэгдсэн улстай аюулгүй байдлын салбарт түншилдэг. Гэсэн хэдий ч барууныхан хэчнээн гуйсан ч эрх баригчид өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ОХУ-тай хийж буй эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлсэн. Энэ нь барууны орнуудын санааг зовоодог. Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек “Орос улс хоригийг тойрон гарахын тулд Эмиратыг ашиглаж байгаа” гэв. Тэрбээр Абу-Дабид айлчилсан ч, ямар нэг үр дүн гаргаж чадаагүй.Дубай аялал

Эхлээд АНУ, дараа нь Европын холбоо ОХУ-д бүртгэлтэй газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудад хориг тавьсан аж. Одоо тэд боомтуудад шатахуун авах болон засвар хийлгэхээр ч орж чадахгүй. Түүнчлэн тэдэнд техникийн тусламж үзүүлэхгүй. Даатгалын компаниуд ч ОХУ-д бүртгэлтэй хөлөг онгоцыг даатгахаас татгалздаг болсон. Үүний улмаас Оросын тээвэрлэгчдийн ачааны үнэ 3-4 дахин нэмэгдэв. Өнгөрсөн сард Оросын импорт 85 хувиар буурахад хүрсэн аж. Оросын тээвэрлэгч компаниуд өөрсдийн хөлөг онгоц танкеруудаа худалдахаас өөр аргагүйд хүрчээ. Оросын таван танкерийг Дубайн “Koban Shipping”, шатдаг хий тээвэрлэдэг дөрвөн хөлөг онгоцыг Сингапурын “Eastern Pacific Shipping” компани авчээ. Бусад хөлөг онгоц, танкеруудыг ч худалдахаар зар тавьсан байна. Гэхдээ “The Wall Street Journal”-д бичсэнээр, Оросын төрийн өмчит “Совкомфлот” газрын тос тээвэрлэгч компани Дубайд салбараа нээж, танкеруудаа тийшээ шилжүүлж байгаа гэнэ. Тэгснээр хоригоос мултрах аж. “Совкомфлот” үүнээс өмнө хөлөг онгоцуудаа Санкт-Петербург хотод удирддаг байв.

Тус компани 122 танкерээ дэлхий даяар түрээсэлдэг. Тэдний түнш дотор Францын “TotalEnergies” болон Саудын Арабын “Aramco” зэрэг томчууд ч бий. “Совкомфлот” Европын банкуудын шилжүүлгийг Кипрээр дамжуулж хийж байв. Гэхдээ Америк болон Европын хоригийг Кипр дагаж мөрдөхөөр болсон. Хоригт зааснаар дээрх компанитай ямар ч гэрээ хэлэлцээр хийж болохгүй аж. Оросын компани даатгал, банк болон үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах бүх боломжоо алдсан. “Совкомфлот”-ын одоогийн болон хуучин ажилтнууд хоорондоо ярилцахдаа компани үйл ажиллагааныхаа ихээхэн хэсгийг, түүнчлэн мэргэжилтнүүдээ Дубай руу шилжүүлэх тухай шийдвэр гаргасан гэжээ. Компанийн удирдлага, Дубайн Засгийн газар тэдний салбарт хориг тавихгүй гэдэгт итгэж байгаа” хэмээн “The Wall Street Journal” уламжлав. “Совкомфлот”-ын хяналтад байдаг Дубайн компани танкерууд цаашаа далайд чөлөөтэй аялж, аль ч боомтод шатахуун авч, засвар хийлгэх болон шаардлагатай үед багийн бүрэлдэхүүнийг хангах ажлыг гүйцэтгэнэ. Үүнээс гадна банкны үйлчилгээг бүрэн авах боломжтой. Америкийн улс төрийн тоймч Бенуа Фокон мэргэшсэн шинжээчидтэй ярилцсаны дүнд АНЭУ ангал руу унаж байсан Оросын газрын тосны экспортод “аврах тойрог” шидсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Яагаад гэвэл Оросын аварга том “Роснефть” болон бусад компани өөрсдийн олборлосон “хар алтыг” тээвэрлэхийн тулд “Совкомфлот” танкеруудыг ашигладаг аж. Газрын тосны экспорт ОХУ-ын төсвийн 40 хувийг бүрдүүлдэг. Хориг тавьснаас хойш манай хойд хөршид өнгөрсөн дөрөвдүгээр сард газрын тосны үйлдвэрлэл өмнөх сартай харьцуулахад шууд 12.1 хувиар унасан. Ийнхүү Орос улс газрын тосны олборлолтоо өдөрт 1.32 сая баррелиар бууруулав.

24-hour paid parking rolled out at Zabeel Park

Оросын компаниуд Дубай руу олноор нүүж байгааг илтгэдэг зүйл бол хотын зочид буудал, зоогийн газар, гоо сайхны салон гээд хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад орос хэл дээр бичигдсэн ажлын зар. Санхүүгийн зөвлөх агентууд Европын банкуудад данс нь царцааж, битүүмжлэгдсэн Оросын бизнесмэнүүд болон компаниудын Дубайд данс нээж өгөх тухай хүсэлтэд дарагдсан байна. Нэгэн санхүүгийн зөвлөх компанийн төлөөлөгч Украинд дайн эхлэхээс өмнө Оросын нэг ч компанитай хамтарч ажиллаагүй гэдгээ хэлжээ. Харин Кремлийн түрэмгийлэл эхэлсэн хоёрдугаар сараас хойш ирсэн үйлчлүүлэгчдийн ихэнх нь оросууд аж. Тус нэг компани гэхэд одоог хүртэл Оросын иргэдийн 4.5 тэрбум гаруй ам.долларын актив хөрөнгө, данс, санхүүгийн капитал болон бусад эд хөрөнгийг Люксембург, Кипр, Лондон, Цюрихээс Дубай руу нүүлгэн шилжүүлсэн байна. Гадаадынханд АНЭУ-д компани байгуулахад нь тусалдаг “Virtuzone” компани ч Оросын үйлчлүүлэгчдийн тоо хоёр дахин нэмэгдсэнийг баталжээ.  Дубайд орон сууцны үнэ угаасаа өндөр байдаг. Харин Оросын баячууд ирснээс хойш үл хөдлөхийн үнэ улам бүр нэмэгджээ. Хотын Газрын албаны (Dubai Land Department, DLD) мэдээлснээр, Дубайд орон сууцны үнэ 2022 оны нэгдүгээр сард гэхэд 33.4 хувиар өссөн байна. Үнийн өсөлт зогсох шинжих харагдахгүй байгаа аж. MAG Lifestyle Development” барилгын компанийн худалдааны асуудал эрхэлсэн захирал Мунир аль-Дераави хэлэхдээ, шинээр баригдсан тэнгэр баганадсан орон сууцны талыг нь оросууд худалдаж авсан гэнэ. Оросууд орон сууц худалдаж авснаар, үүнийг байнгын оршин суух зөвшөөрөл, “алтан виз” авахад ашигладаг. Хоёр сая дирхам буюу 540 мянган ам.долларын үнэтэй үл хөдлөх худалдаж авсан тохиолдолд гадаадын иргэдэд давуу эрх олгодог. ОХУ-ын улстөрч, нийгмийн зүтгэлтэн Анастасия Брюханова энэ бүхэн эцсийн дүндээ Оросын хөгжилд сөргөөр нөлөөлнө тэр үзэж байна. “Оросын компаниуд, хөрөнгө оруулагчид, баячууд Дубай руу өөрсдийн хөрөнгө, оффис, ажилтан болон капиталаа авч явж буй. Үүний улмаас олон тэрбумын санхүүгийн урсгал гадаад руу урслаа. Тэд Дубайд татвар төлнө. Манайхаас хамгийн чадварлаг мэргэжилтнүүд явж байна” гэж улстөрч ярьжээ. Эцэст нь дээрх хандлага Оросын эдийн засгийг цаашдын уналтад хүргэнэ.

Холбоотой мэдээ

ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин Монголд айлчилна

Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

ХуваалцахЖиргэхИлгээх
Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • Юү Түн: Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно.

    Юү Түн: Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно.

  • Прокурорын газруудын хаяг, холбоо барих утасны дугаар

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • “Бүрдэл Майнинг” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцалжээ

  • Ээлтэй чулуугаа мэдэж аваарай

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn