Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярыг тэмдэглэж Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас соёл урлагийн цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Зургаадугаар сарын 15-наас 30-ны хооронд үргэлжлэх Америкийн өдрүүдтэй хамт байгаарай!
Америкийн өдрүүдийн хүрээнд дараах цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Доорх арга хэмжээнүүд нь бүгд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ явагдах болно.
Америкийн баримтат кино өдрүүд
Хэзээ: 6-р сарын 15-19
Хаана: Тэнгис кино театр
Facebook event: https://fb.me/e/5jXVRBEnf
Кино өдрүүдийн хүрээнд толилуулах уран бүтээлийн хуваарь (өөрчлөлт гарах магадлалтай)
6-р сарын 15: Сэтгүүлзүй
- 18:00 Жозеф Пулитцер: Ард түмний дуу хоолой – 84 мин
- 19:30 Хэлэлцүүлэг: Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн Жефф Саут
6-р сарын 16: STEM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)
- 18:00 Хайсаар (богино цуврал) – 18 мин
- 18:20 Хуваалцахуй – 13 мин
- 20:00 Сансар эсвэл юу ч үгүй – 29 мин
- 20:15 Мянганы сорилтын корпорац – Усны түүхүүд (богино кинонууд) – 60 мин
6-р сарын 17: Кино уран бүтээл
- 18:00 “GODSEND” кино төслийн танилцуулга – 60 мин
- 20:00 Долгион урлахуй: Киноны дуу чимээний урлаг – 94 мин
6-р сарын 18: Хүний эрх
- 12:00 Хөгжлийн бэрхшээл ба кино – 98 мин
- 15:00 Гэсэн хэдий ч – 79 мин
- 17:30 Лос Анжелесийн цагдаагийн газрын эмэгтэйчүүд – 23 мин
6-р сарын 19: Олон ургалч байдал
- 13:00 Түргэн тусламжийн тасаг – 80 мин
- 16:00 Дэндүү Ральф – 108 мин
- 19:00 Ремикс: Хип хоп Икс загвар – 67 мин
Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь – Аиша Бөү Монголд
Хэзээ: 6-р сарын 15-16
Facebook event: https://fb.me/e/2LWSh0TAc
Хуваарь:
6-р сарын 15
- 09:00-17:20 “Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь: Нээлттэй хэлэлцүүлэг”
Хаана: Блю Скай зочид буудал
Бүртгүүлэх холбоос (Google form): https://forms.gle/j8Rxdvr87gBmGw4V8 - 18:30-20:00 “Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь: Аишагийн түүх”
Хаана: УБ дахь Америкийн соёл мэдээллийн төв
6-р сарын 16
- 18:00-20:00 “Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь: Аишагийн түүх”
Хаана: Тэнгис кино театр
*Улаанбаатар дахь Америкийн соёл мэдээллийн төвд болох яриа нь Дархан, Сайншанд, Ховд, Улаангом дахь Америкийн соёл мэдээллийн төвүүдэд давхар LIVE явагдана.
Нээлттэй хаалганы өдрүүд
Хэзээ: 6-р сарын 20-24
Хаана: Америкийн соёл мэдээллийн төвүүд
Facebook event: https://fb.me/e/1zPVrHRis
Олон нийтэд нээлттэй танилцуулгын хуваарь (өөрчлөлт гарах магадлалтай):
6-р сарын 21
Сэдэв: Америк хоол
- 14:00 Америк цагаан хоолны соёл (Фулбрайтын Англи хэлний туслах багш)
- 16:00 Америк амттан хийцгээе (Элчин сайдын өргөөний тогооч)
6-р сарын 22
Сэдэв: Соёлын хөтөлбөрүүд
- 12:00 Элчин сайдын яамнаас удирдан явуулдаг соёлын хөтөлбөрүүдийн танилцуулга
- 13:00 Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн төслүүд (зочид: Монголын Урлагийн Зөвлөл, Америкийн Монгол Судлалын Төв, Монголын Үндэсний Музей)
- 14:00 Төгсөгчдийн яриа: Кино урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогч
- 15:00 Төгсөгчдийн яриа: Тайзны урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогчид (1beat, American Music Abroad)
- 16:00 Open Mic: Яруу найргийн цаг
6-р сарын 23
Сэдэв: Англи хэл, Мэргэжлийн солилцооны хөтөлбөрүүд
- 12:00-17:00 Төгсөгчдийн холбоодын танилцуулга (LEAD хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, FLEX хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, Америкт төгсөгчдийн холбоо – MASA)
- 13:00-15:00 Англи хэлний хөтөлбөрийн танилцуулга (Англи хэл суралцагч, багш нарт зориулав): MOOC цахим хичээлүүд, тоглоом, дуу хөгжим, Англи хэлний багш нарт зориулсан гарын авлага, вебинар, Facebook LIVE, YouTube сувгийн хичээлүүд
- 15:00-17:00 Мэргэжлийн солилцооны хөтөлбөр: Хюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, Төгсөгчийн яриа
6-р сарын 24
Сэдэв: Америкт суралцъя – Боловсролын хөтөлбөрүүд, Консулын мэдээлэл
- 12:00-13:30 ЭСЯ-наас удирдан явуулдаг боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн танилцуулга: Фулбрайт, UGRAD, SUSI, TechGirls
- 13:30-14:00 Ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX солилцооны хөтөлбөрийн танилцуулга
- 14:00-15:00 ЭСЯ-ны Консулын хэлтсийн яриа
- 15:00-17:00 Боловсролын зөвлөгөөний төв (EducationUSA): Америкт суралцах 5 алхам
*Улаанбаатар дахь Америкийн соёл мэдээллийн төвд болох яриа нь Дархан, Сайншанд, Ховд, Улаангом дахь Америкийн соёл мэдээллийн төвүүдэд давхар LIVE явагдана.
АНУ-ын Цэргийн хамтлаг Монголд
Хэзээ: 6-р сарын 26-30
Хаана: Улаанбаатар, Дархан хотуудад
Facebook event: https://fb.me/e/3fN2oCJrc
Аялан тоглолтын хуваарь:
6-р сарын 26
Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд
6-р сарын 28
Дархан хот, “Залуучууд театр”-т
6-р сарын 30
Улаанбаатар хот, Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд
АНУ-ын Элчин сайдын яам