• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
Нийслэлд 27 градус дулаан

Улаанбаатарт бороотой, 19 градус дулаан

31 минут
МСНЭ-ийн Их хурал эхэллээ

МСНЭ-ийн Их хурал эхэллээ

21 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

21 цаг
“Хүнсний хувьсгал” хийнэ

Наадмын амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

1 өдөр
Д.Алтанхуягт хилийн хориг тавьж, С.Эрдэнэтэй уулзахыг хоригложээ

Д.Алтанхуягт хилийн хориг тавьж, С.Эрдэнэтэй уулзахыг хоригложээ

1 өдөр
ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин Монголд айлчилна

ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин Монголд айлчилна

1 өдөр
Өглөөний нарыг алдвал өдрийн талыг алдана…

Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

1 өдөр
Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

1 өдөр
Тавдугаар сарын 3-наас бороо, нойтон цас орж, шуурна

Нийслэлд өдөртөө 26 хэм дулаан

1 өдөр
Японы Ава одори хэмээх ардын бүжгийг наймдугаар сарын 22-нд 20 цагт талбай дээр ирээд үзэнгээ хамт бүжиглээрэй

Японы Ава одори хэмээх ардын бүжгийг наймдугаар сарын 22-нд 20 цагт талбай дээр ирээд үзэнгээ хамт бүжиглээрэй

2 өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид

2 өдөр
Орчлонгийн чимэг Дилав гэгээн

Орчлонгийн чимэг Дилав гэгээн

2 өдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2 өдөр
Наадмаар гаднын 25 бөх барилдана

Наадмаар гаднын 25 бөх барилдана

2 өдөр
Сергей Лавров

Сергей Лавров

2 өдөр
Улаанбаатарт 26 градус дулаан

Улаанбаатарт бороотой, 18 градус дулаан

2 өдөр
“Хуралдай” клубын уулзалт боллоо

“Хуралдай” клубын уулзалт боллоо

3 өдөр
“Цемент Шохой” ТӨХК нэг уут цементийг 15000 төгрөгөөр худалдаалж эхэллээ

“Цемент Шохой” ТӨХК нэг уут цементийг 15000 төгрөгөөр худалдаалж эхэллээ

3 өдөр
Турк Улсад согтууруулах ундааны асуудлыг “ТЕКЕЛЬ” нэртэй төрийн байгууллага хариуцдаг

Турк Улсад согтууруулах ундааны асуудлыг “ТЕКЕЛЬ” нэртэй төрийн байгууллага хариуцдаг

3 өдөр
Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар борлуулна

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

3 өдөр
Э.Номинчулуунд холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

Э.Номинчулуунд холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

3 өдөр
Долоо хоногийн зурхай

Долоо хоногийн зурхай

3 өдөр
Дуу цахилгаантай, аадар бороотой

Дуу цахилгаантай, аадар бороотой

3 өдөр
Монгол мөрөөдөл-Дарханы зам

Монгол мөрөөдөл-Дарханы зам

5 өдөр
Юү Түн: Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно.

Юү Түн: Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно.

5 өдөр
Нийслэлд 32 градус дулаан

Нийслэлд 32 градус дулаан

5 өдөр
МУИС элсэгчиддээ ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

МУИС элсэгчиддээ ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

7 өдөр
“Бүрдэл Майнинг” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцалжээ

“Бүрдэл Майнинг” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцалжээ

7 өдөр
Усны тухай сонирхолтой 30 баримт

 Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд

7 өдөр
“Бүрдэл Майнинг” компанийн ус ашиглах эрхийг цуцлах анхааруулга өгөв

“Бүрдэл Майнинг” компанийн ус ашиглах эрхийг цуцлах анхааруулга өгөв

7 өдөр
2022/07/07
15°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

Андрей Михнев: Монгол Улс бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна

Т.Нэргүй
2022-05-27
_Онцлох, Эдийн засаг
0
Андрей Михнев: Монгол Улс бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна
ХуваалцахЖиргэхИлгээх

Холбоотой мэдээ

Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

Сергей Лавров

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшсан бол 2021 оны эхний улиралд хурдацтайгаар тэлсэн. Гэсэн хэдий ч өмнөх оны сүүлийн 3 улиралд эдийн засгийн өсөлт саарч 2021 оны нэгдсэн дүнгээр 1.4 хувьтай гарлаа. Монгол Улс болон БНХАУ-ын хил хоорондын боомтууд дээр гарч буй хүндрэл, мөн түүнчлэн Орос-Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь 2022 онд эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.5 хувьд хүргэж болзошгүй байгааг Дэлхийн Банкнаас гаргасан Монгол Улсын эдийн засгийн тойм тайланд өгүүлсэн байна.

Монгол Улсын экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ харьцангуй өндөр байгаа, мөн түүнчлэн Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг дэмжих өргөн цар хүрээтэй арга хэмжээ авсан боловч хилийн боомтуудын үйл ажиллагааны тасалдал нь гадаад худалдааны болон логистикийн хүндрэл үүсгэж, улмаар эдийн засгийн өсөлтийг сааруулсан. Үүнд 2022 оны 3 дугаар сард жилийн инфляци 14.4 хувьд хүрч, өрхийн бодит орлого болон хэрэглээг бууруулав. Орос-Украины дайн Монгол Улсын гадаад эрсдэлийг нэмэгдүүлснээр гадаад валютын эрэлт өсч, гадаад валютын албан нөөц буурсныг тус тайланд дурдсан байна.

Өмнөх оны эдийн засгийн өсөлтөд үйлчилгээний болон уул уурхайн салбарын сэргэлт чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ уул уурхайн салбарын эерэг нөлөө нь 2021 оны 1-р улирлаас хэтрээгүй болохыг эдийн засгийн тоймд онцолсон байна. Эдийн засгийн өсөлтийг эрэлт талаас нь задлан үзвэл дотоодын хөрөнгө оруулалт, үүний дотор уул уурхайн салбарын бараа материалын нөөцийн өсөлт бүрдүүлсэн болно. Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлсэн ч гэсэн хувийн хэрэглээ 2021 онд 4 хувиар буурав. Гадаад худалдаанд тулгарсан саад бэрхшээл нь Монгол Улсын уул уурхайн салбарын экспортыг хязгаарлаад зогсохгүй дотоодын үйлдвэрлэлд нэн шаардлагатай орц, завсрын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулсан байна.

Оюу Толгойн ордын гүний уурхайн олборлолт 2023 оны хоёрдугаар хагаст эхлэх тул Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд буюу 2023-2024 онуудад хурдсаж 6 орчим хувьд хүрэх төлөвтэй байна.

Сүүлийн хоёр жилийн хугацааны төсвийн тэлэлт нь бодлогын орон зайг хумиад зогсохгүй, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж улмаар урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Үүнд өндөр өртөгтэй халамжийн хөтөлбөрүүдийг хэт хавтгайруулан хэрэгжүүлсэн нь 2021 оны төсвийн зарлагыг огцом өсгөсөн. Ковид цар тахалтай тэмцэх, мөн эдийн засгийг дэмжих чиглэлээр төсвийн хүрээнд авсан арга хэмжээ нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлж ДНБ-ий 92 хувьд хүргэсэн (Монголбанк болон Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг оруулан тооцсоноор).

Төсвийн нийт алдагдал ДНБ-ий 3.1 хувьд хүрч буурсан нь хугацаа хэтэрсэн татварын өрийг барагдуулсны нэг удаагийн нөлөө (ДНБ-ий 2.3 хувьтай тэнцэх), мөн түүнчлэн Хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлсэнтэй холбоотой юм. Тус сангийн хөрөнгийг ийнхүү зарцуулсан нь төсвийн хүрээ болон урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

“Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, инфляци огцом өссөн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгараад байна” хэмээн Дэлхийн Банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдэв. Тэрбээр цааш нь: “Эдийн засгийн тогтворгүй байдал, мөн тулгараад байгаа эрсдэлүүд нь макро эдийн засгийн бодлогод зайлшгүй тохиргоо хийх шаардлагатайг анхааруулж байна. Тухайлбал, инфляцийг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилтын хүрээнд тогтворжуулах, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлэхэд анхаарах нь зүйтэй байна. Түүнчлэн, Монгол Улс хувьд олон тулгууртай бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж дүгнэлээ.

Монголбанкны хувьд инфляцийг тогтворжуулах бодлогод өндөр ач холбогдол өгч, бодлогын хүүг нэмэгдүүлэх, төсвийн шинж чанартай үйл ажиллагааг шат дараатайгаар хумих, гадаад секторын сөрөг нөлөөг гадаад валютын ханшийн өөрчлөлтөөр бууруулах шаардлагатай байгааг Дэлхийн банкны тоймд онцолжээ. Мөн түүнчлэн, Монгол улсын гадаад болон дотоод өрийг зохистой түвшинд хүргэн тогтворжуулахын тулд төсвийн тэнцвэрийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлснээр төсвийн алдагдлыг бууруулаад зогсохгүй орлого багатай өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх боломжтой болно. Дэлхийн банкны тойм нь дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих реформууд, тухайлбал худалдааны болон тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлэх, дотоодын бизнесийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг онцолсон байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу:
www.worldbank.org/mongolia

                                   Эх сурвалж: Дэлхийн банк

ХуваалцахЖиргэхИлгээх
Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • Юү Түн: Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно.

    Юү Түн: Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно.

  • Прокурорын газруудын хаяг, холбоо барих утасны дугаар

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • “Бүрдэл Майнинг” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцалжээ

  • Ээлтэй чулуугаа мэдэж аваарай

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn