Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийнэ” гэж мэдэгдлээ.
Уяачид “Үндэсний морин уралдаанд уралдах морьдыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулбал эрлийз морьдын уралдаан болно. Үндэсний баяр наадам бол Монголчуудын соёлын өв юм. Засгийн газар энэ өвөө хамгаалах ёстой” гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй. Эрлийз морьдыг хурдан морьдын уралдаанд оруулахгүй. Эрлийз морьдыг морин тойруулгадаа уралдуулыг шаардлаа.