• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
МСНЭ-ийн Их хурал эхэллээ

МСНЭ-ийн Их хурал эхэллээ

20 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

21 цаг
“Хүнсний хувьсгал” хийнэ

Наадмын амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

24 цаг
Д.Алтанхуягт хилийн хориг тавьж, С.Эрдэнэтэй уулзахыг хоригложээ

Д.Алтанхуягт хилийн хориг тавьж, С.Эрдэнэтэй уулзахыг хоригложээ

24 цаг
ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин Монголд айлчилна

ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин Монголд айлчилна

24 цаг
Өглөөний нарыг алдвал өдрийн талыг алдана…

Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

24 цаг
Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

24 цаг
Тавдугаар сарын 3-наас бороо, нойтон цас орж, шуурна

Нийслэлд өдөртөө 26 хэм дулаан

1 өдөр
Японы Ава одори хэмээх ардын бүжгийг наймдугаар сарын 22-нд 20 цагт талбай дээр ирээд үзэнгээ хамт бүжиглээрэй

Японы Ава одори хэмээх ардын бүжгийг наймдугаар сарын 22-нд 20 цагт талбай дээр ирээд үзэнгээ хамт бүжиглээрэй

2 өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид

2 өдөр
Орчлонгийн чимэг Дилав гэгээн

Орчлонгийн чимэг Дилав гэгээн

2 өдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2 өдөр
Наадмаар гаднын 25 бөх барилдана

Наадмаар гаднын 25 бөх барилдана

2 өдөр
Сергей Лавров

Сергей Лавров

2 өдөр
Улаанбаатарт 26 градус дулаан

Улаанбаатарт бороотой, 18 градус дулаан

2 өдөр
“Хуралдай” клубын уулзалт боллоо

“Хуралдай” клубын уулзалт боллоо

3 өдөр
“Цемент Шохой” ТӨХК нэг уут цементийг 15000 төгрөгөөр худалдаалж эхэллээ

“Цемент Шохой” ТӨХК нэг уут цементийг 15000 төгрөгөөр худалдаалж эхэллээ

3 өдөр
Турк Улсад согтууруулах ундааны асуудлыг “ТЕКЕЛЬ” нэртэй төрийн байгууллага хариуцдаг

Турк Улсад согтууруулах ундааны асуудлыг “ТЕКЕЛЬ” нэртэй төрийн байгууллага хариуцдаг

3 өдөр
Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар борлуулна

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

3 өдөр
Э.Номинчулуунд холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

Э.Номинчулуунд холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

3 өдөр
Долоо хоногийн зурхай

Долоо хоногийн зурхай

3 өдөр
Дуу цахилгаантай, аадар бороотой

Дуу цахилгаантай, аадар бороотой

3 өдөр
Монгол мөрөөдөл-Дарханы зам

Монгол мөрөөдөл-Дарханы зам

5 өдөр
Юү Түн: Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно.

Юү Түн: Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно.

5 өдөр
Нийслэлд 32 градус дулаан

Нийслэлд 32 градус дулаан

5 өдөр
МУИС элсэгчиддээ ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

МУИС элсэгчиддээ ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

7 өдөр
“Бүрдэл Майнинг” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцалжээ

“Бүрдэл Майнинг” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцалжээ

7 өдөр
Усны тухай сонирхолтой 30 баримт

 Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд

7 өдөр
“Бүрдэл Майнинг” компанийн ус ашиглах эрхийг цуцлах анхааруулга өгөв

“Бүрдэл Майнинг” компанийн ус ашиглах эрхийг цуцлах анхааруулга өгөв

7 өдөр
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллаж байгаа компаниуд

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллаж байгаа компаниуд

7 өдөр
2022/07/07
14°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

Өмнөговийн Ханбогд сумыг хот болгон хөгжүүлнэ

А.Тэнгис
2022-05-26
Өдрийн өнгө
0
Өмнөговийн Ханбогд сумыг хот болгон хөгжүүлнэ
ХуваалцахЖиргэхИлгээх

Өмнөговь аймгийн “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2024” хамтын ажиллагааны санамж бичигт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрээр “Шинэ сэргэлтийн бодлого зургаан зорилттой. Үүний нэг нь нийслэлийн төвлөрлийг сааруулах юм. Цаашид төсвөө өөрөө бүрдүүлдэг аймаг, сумдыг хот болгоно. Гэхдээ жишиг сум биш жинхэнэ хот байгуулж, нийслэлийн амьдралын чанарыг тэр чигээр нь энд бий болгох нь чухал. Манай улс одоогоор хөгжлийн нэг төвтэй байгааг 4-5 төвтэй болно. Өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд бид “Оюу толгой” компанийн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлсэн.

Энэ уурхай дэлхийн томоохон уурхайнуудын нэг болно. Энэ зун Өмнөговь аймагт цахилгаан станцын бүтээн байгуулалт дуусна. Таван жилийн турш “Оюу толгой” компани Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэхэд нийт 50 сая ам.доллар зарцуулна.

Ташрамд сонирхуулахад,  1924 оны Хаданхошууны Хар овооны бууц гэдэг газар “Галба” нэртэйгээр анх байгуулагджээ. Галба сум 1941 оноос нэрээ сольж Ханбогд уулынхаа нэрээр нэрлэгдсэн. Хээр таль, говь цөл хосолсон 1515.2 кв.км нутаг дэвсгэртэй. Аймгийн төвөөс 260 км зайтай. Өмнөд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг. Өмнөговь аймгийн есөн гайхамшигийн нэг Галбын говь энэ сумын нутагт оршдог.

Ханбогд сумынхны гол шүтээн Ханбогд ууланд аргаль, янгир цөөнгүй бий. Ундайн гол, Хөдөлдөг цохио, Мэлхий хад, Их булаг, Бага булаг, Байшин цав, Чингисийн уурганы нүх, Гурван зээрдийн агуй, 3000 хайлааст, Сэвхүүлийн элс, Хаалганы рашаан, Галбын говь зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц тогтоц бүхий газруудтай.

Ханбогд сумаас баруун урагш 12 км зайд дуу шүлгэнд мөнхөрсөн Галбын говьд Ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан алдарт гурван хийдийн туурь, Цогзолын хийдийн туурь Алтангэрэлийн дугуй, Ловончомбын баяжуулдаг Чавгын агуй, Ходоод ба нүдний рашаан, элэг цөсний чулуу зэрэг байгаль түүхийн сонин тогтоц бүхий олон дурсгалт газруудтай.

Байнгын үйл ажиллагаатай хилийн худалдаа явуулдаг Гашуун сухайтын хилийн боомт ажилладаг. Оюутолгой болон Гашуунсухайтын боомт газрыг Улаанбаатар хоттой холбосон төв засмал зам нь Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн төв дөрвөн замын уулзвар дайран өнгөрдөг хөл хөдөлгөөнтэй.

“Өөш манхан – Морин толгойн цав – Өехий – Сэвхүүл – Могойт – Хоёр өлзийт уул – Ханбогд уул – Баянгол – Амтгай – Аргалант – Сүйхэнт – Өлгий хийд – Галбын гурван хийд” гэсэн маршрутаар Ханбогд сум хүртэл 150км замын аялал хийх боломжтой.  Ханбогд сумын төвөөс Дэмчогийн хийд хүртэл Оюу толгойн гэгдэх замаар нийт 40 орчим км цагаан замаар шулуухан давхидаг. Шууд очдог зам нь 12км боловч хад, чулуутай бартаатай уулын зам юм.

Дэлхийн энергийн төв гэгдэх Дэмчогийн хийдийг Энерги авахаас гадна, Баяжихын агуй, Эхийн умай цаашилбал Мэлхий хадаар л ихэвчлэн төсөөлж, сүсэглэдэг. Гэтэл тэнд хүмүүс тэр болгон сайн мэддэггүй, эсвэл очоод байдаггүй олон сайхан газрууд байна. Яг л бүтэн нэг өдрийн аялал болно. Ембүү хад, Хутагтын бясалгалын суудал, Чингисийн уурганы нүх, Домбон цохио, Чулууны үйлдвэр зэрэг нь үүх түүх, домог хууч ихтэй.

Галбын гурван хийдийн 2 дахь хийд болох 300 гаруй лам хуварга хурдаг байсан Эрээтийн хийд рүү явж болно. Нэг дэх хийд болох Дэмчогийн хийдээс хойш чиглэлд 3 км зайд байрлана. Ерөнхийдөө Онгийн хийдийн туурийг санагдуулна. Тус туурийн зүүхэн талд нь хадан дээрээс өөрөө тодрон гарсан Улаан Жамсран бурханы дүр байна. Мөн Эрээтийн хийдийн зүүн урд талд нь дээшээ харан хэвтэж байгаа эмэгтэй хүний хэлбэртэй хад байна. Тайлбар: Дэмчогийн хийд дээр байх Эрдэнэ хад (Боовон хад)-ын өөдөөс харж байгаа гэх ба ба эрчүүд маань энд хань ижил, үрийн заяагаа хүсч, даатгаж болдог гэнэ. Эндээс зүүн тийш 3км яваад Галбын гурав дахь хийд болох Цагаан толгойн хийдийн туурийг үзнэ. Эдгээр 3 хийд нь пирамид хэлбэрээр байрласан нь учиртай. Энэ нутгийн байгаль нь ус булагтай, хавцалтай үзэсгэлэнтэй байх ба түүний хажууханд Ханбогд сумыг 1924 онд Галба нэртэйгээр байгуулж байсны гэрч болох тэмдэг босгосон байна.

Ханбогд сумаас зүүн урагш Цогзолын хийдийн туурь болон сонин өвөрмөц тогтоц бүхий Хөдөлдөг цохиог үзэж болно. Мөн улаан ямаа унасан хүүгийн дүртэй Хутагтын бүтээсэн муу бүхнээс авран хамгаалагч Юлха бурханы дүр бий. Газрын хөрсөндөө алт зэсийн арвин баялаг нөөцтэй, эрт галавын үеийн аварга гүрвэл, мөлхөгчдийн үлдэгдэл, чулуужсан мод зэрэг ховор нандин олдворуудтай.Ханбогд сумаас баруун тийш 40 км зайд дэлхийд томд тооцогдох зэс, алтны уурхай болох Оюу толгой үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсын эдийн засагт үлэмж хэмжээний үр ашиг авчрах аварга том уурхайн төсөл бөгөөд 2017 оны 12-р сарын 27-нд баяжуулах үйлдвэр нь ашиглалтанд орсон. Галбын говьд хулан адуу, хар сүүлт зэрэг талын туруутан амьтдын томоохон сүргүүд байсан боловч уул уурхайн зам тээвэр, хөл хөдөлгөөний улмаас Дорноговь аймгийн нутаг руу дайжсан. Гэвч энэ орчинд дэлхийн хэмжээнд ховорт тооцогддог Жороо тоодог – Houbara Bustard (Chlamudotis undulata)  амьдардаг. Мөн Хулан жороо – Mongolian Ground Jay (Podoces hendersoni), Загийн бор шувуу – Saxaul Sparrow (Passer ammodendri)  элбэг байдаг. Сүүлийн жилүүдэд Оюу толгой компаний үйлдвэрийн илүүдэл усаар бий болсон томоохон цөөрөм нь нүүдлийн усны шувуудын гол дайран өнгөрдөг цэг болсон.

Холбоотой мэдээ

МСНЭ-ийн Их хурал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

ХуваалцахЖиргэхИлгээх
Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • Юү Түн: Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно.

    Юү Түн: Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно.

  • Прокурорын газруудын хаяг, холбоо барих утасны дугаар

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • “Бүрдэл Майнинг” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцалжээ

  • Ээлтэй чулуугаа мэдэж аваарай

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn