Улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиадыг БШУЯ-ы дэмжлэгтэйгээр “Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хороо” ТББ зохион байгууллаа. Хамтран ажиллагч байгууллагаар Эрдэнэс Оюу толгой ХХК, Мэдээллийн технологийн үндэсний парк ажилласан бөгөөд аймаг, нийслэлийн болон үндэсний мэдээлэл зүйн онлайн олимпиадаас шалгарсан 98 багш, сурагч оролцсон байна.