Өнөөдөр Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагчдын нэг, ерөнхийлөгч Марк Цукерберг түүний эхнэр Присцилла Чан нар хуримласны 10 жилийн ой тохиож байна. Марк Цукерберг 2004 онд 2 найзын хамт Фэйсбүүкийг үндэслэж, 2008 онд дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон билээ.
Тэрээр Харвардад хамт сурч байсан Присцилла Чан гэгч Ази гаралтай бүсгүйтэй гэрлэсэн. Тэд хоёрдугаар курст байхаасаа бие биеээ таних болсон бөгөөд Марк Цукерберг 2010 онд гэрлэх санал тавьж, 2012 онд гэрлэсэн юм. Марк их этгээд хүн болох нь гэрлэх ёслолоос нь харагддаг. Хуримаа гэртээ хийсэн. Гэрийнх нь үүдэнд цугларсан 100 зочин хурим эхлэн эхэлтэл эхнэрийнх нь эмчийн диплом авсны баярт уригдсан гэж бодож байсан гэдэг.
Присцилла Чан Харвардыг хүүхдийн эмч, орчуулагч, эмч мэргэжлээр төгссөн. Тэрээр анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн буяны ажилд маш их цаг зарцуулдаг байна.
Тэд энгийн амьдралын хэв маягийг эрхэмлэдэг бөгөөд хямдхан машин унадаг. Олон тооны амлалтыг үл харгалзан Цукерберг үргэлж гэр бүл, хоёр охин, түүнтэй хамт амьдардаг эхнэртээ цаг заваа зориулахыг хичээдэг.