• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
Аса Д.Дагвадорж шантааж хийж, мөнгө авсан уу?

Аса Д.Дагвадорж шантааж хийж, мөнгө авсан уу?

1 цаг
Хошууч Л.Баттөр: ЦДБЭЧ-ЫН ХАМТ ОЛОН 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ОЛОН АЖЛУУДЫГ ТӨЛӨВЛӨН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

Хошууч Л.Баттөр: ЦДБЭЧ-ЫН ХАМТ ОЛОН 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ОЛОН АЖЛУУДЫГ ТӨЛӨВЛӨН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

1 цаг
БНХАУ-ын олон улсын галт тэрэг ±50 хэмд 400 км/цагийн хурдтай зорчих хүчин чадалтай

БНХАУ-ын олон улсын галт тэрэг ±50 хэмд 400 км/цагийн хурдтай зорчих хүчин чадалтай

2 цаг
Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороотой

Нийслэлд 20-22 градус дулаан

2 цаг
06 сарын 01-нд коронаг хаана нуучихаад хүүхдээ баярлуулах вэ?

06 сарын 01-нд коронаг хаана нуучихаад хүүхдээ баярлуулах вэ?

23 цаг
Дэлхийн “хамгийн удаан” буухиа галт тэрэг

Дэлхийн “хамгийн удаан” буухиа галт тэрэг

24 цаг
Ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагааны экспортыг сэргээлээ

Ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагааны экспортыг сэргээлээ

1 өдөр
Энгийн иргэний амийг хөнөөсөн Оросын армийн дэслэгч В.Шишимаринд бүх насаар нь хорих ял оноолоо

Энгийн иргэний амийг хөнөөсөн Оросын армийн дэслэгч В.Шишимаринд бүх насаар нь хорих ял оноолоо

1 өдөр
Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороотой

Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороотой

1 өдөр
“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчин Эгийн голд осолджээ

“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчин Эгийн голд осолджээ

2 өдөр
Д.Сарангэрэл: Иргэдийнхээ амь насыг аврах нь төрийн үүрэг

Д.Сарангэрэл: Иргэдийнхээ амь насыг аврах нь төрийн үүрэг

2 өдөр
Нүүрсний задгай тээвэр энэ сарын 31-ний өдрөөс эхэлнэ

Нүүрсний задгай тээвэр энэ сарын 31-ний өдрөөс эхэлнэ

2 өдөр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Сармагчны цэцэг өвчин манай бүсийн гурван улсад гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Сармагчны цэцэг өвчин манай бүсийн гурван улсад гарчээ

2 өдөр
Пауэрлифтингийн xэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилт үргэлжилсээр…

Пауэрлифтингийн xэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилт үргэлжилсээр…

2 өдөр
“Давосын Эдийн засгийн чуулган-2022” эхэллээ

Аз жаргал…

2 өдөр
“Давосын Эдийн засгийн чуулган-2022” эхэллээ

“Давосын Эдийн засгийн чуулган-2022” эхэллээ

2 өдөр
Э.Жангар: Мэдээлэл зүйн бодлогууд маш сонирхолтой байдаг

Э.Жангар: Мэдээлэл зүйн бодлогууд маш сонирхолтой байдаг

2 өдөр
Дэлхий цөлжилтийн эсрэг Монголд чуулна

Дэлхий цөлжилтийн эсрэг Монголд чуулна

2 өдөр
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тоноглолтой автобустай боллоо

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тоноглолтой автобустай боллоо

2 өдөр
6 дугаар сарын 1-нээс айл өрхүүд цахилгааны хөнгөлөлт эдлэхгүй

6 дугаар сарын 1-нээс айл өрхүүд цахилгааны хөнгөлөлт эдлэхгүй

2 өдөр
Долоо хоногийн зурхай

Долоо хоногийн зурхай

2 өдөр
Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус халуун байна

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус халуун байна

2 өдөр
Х.Нямбаатар: Хүний ээжийг өөрийнхөө өмнөөс жагсаагаад, өөрийнхөө ээжийг жагсаахгүй байна гэдэг утгагүй

Х.Нямбаатар: Хүний ээжийг өөрийнхөө өмнөөс жагсаагаад, өөрийнхөө ээжийг жагсаахгүй байна гэдэг утгагүй

5 өдөр
Марк Цукерберг, Присцилла Чан нар хуримласны 10 жилийн ой тохиож байна

Марк Цукерберг, Присцилла Чан нар хуримласны 10 жилийн ой тохиож байна

5 өдөр
Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр 14.00 цагаас хэлэлцэнэ

Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр 14.00 цагаас хэлэлцэнэ

5 өдөр
Сүхбаатарын талбайд 31 дэх удаагийн “Үндэсний номын баяр” эхэллээ

Сүхбаатарын талбайд 31 дэх удаагийн “Үндэсний номын баяр” эхэллээ

5 өдөр
Дэлхийн хэмжил зүйн өдөр

Дэлхийн хэмжил зүйн өдөр

5 өдөр
Өглөөний нарыг алдвал өдрийн талыг алдана…

Өглөөний нарыг алдвал өдрийн талыг алдана…

5 өдөр
БНСУ визийн хязгаарлалтаа цуцаллаа

БНСУ визийн хязгаарлалтаа цуцаллаа

5 өдөр
ОХУ-ын 2407 иргэн Монголд цагаачлах хүсэлт гаргажээ

ОХУ-ын 2407 иргэн Монголд цагаачлах хүсэлт гаргажээ

5 өдөр
2022/05/25
-3°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

“ЭМЯ-нд иргэдээс харилцаа хандлагын гомдол их ирж байна”

В.Нэргүй В.Нэргүй
2022-05-13
Нийгэм, Өдрийн өнгө
0
“ЭМЯ-нд иргэдээс харилцаа хандлагын гомдол их ирж байна”
ХуваалцахЖиргэхИлгээх

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.05.13/ Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, саналын шийдвэрлэлтийн талаар мэдээллээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:

-2021 оны байдлаар ЭМЯ-ны харъяа таван байгууллага 11-11 төвд холбогдсон. Энэ жилээс зургаан байгууллага нэмэгдсэн. Иргэдээс ирсэн санал, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Тодруулбал, нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүд шууд холбоотой ажилладаг.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард эрүүл мэндийн салбартай холбоотойгоор нийт 238 иргэн холбогдож, өргөдөл, гомдол өгсөн. Өргөдлийн шийдвэрлэлт өнөөдрийн байдлаар 97 хувьтай байна.

Нийт саналын 38.7 хувь ЭМЯ-нд ирсэн. Тиймээс иргэдээс ирсэн гомдол, саналыг хянаж, яаралтай шийдвэрлэж ажиллаж байна. Иргэд эрүүл мэндийн даатгал төлж байгаа учраас эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй авах ёстой. Үүнд яамны зүгээс анхаарч, зохих харъяа эмнэлгүүдэд арга хэмжээ авч ажиллаж байна.

–Түлэнхийн төвийг хүлээж авч, ашиглалтад оруулах болсон уу?

-Тус эмнэлгийн тухайд А, Б хоёр корпустай. Үүний А төвийг зургадугаар сарын нэгэн гэхэд хүлээж авна. Улсын комисс хүлээж авсан тохиолдолд үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэсэн үг. Шийдвэр гарвал эхний ээлжид нэгдүгээр байрыг ашиглалтад оруулна. Арваад жил болсон эмнэлгийн барилга учир шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.

–ЭМЯ дотоодод эмчлэх боломжгүй, өндөр зардалтай мэс ажилбарын зардлыг төрөөс тодорхой хувийг гаргах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Монгол Улс дотооддоо нийт 26 эмгэгийг эмчлэх боломжгүй байдаг. Үүнийг заавал гадаадад очиж эмчлүүлдэг бөгөөд Монголдоо ирээд, тухайн өвчтөн нийт зардлын тав хүртэлх хувийг буцааж авдаг. Энэ зохицуулалтыг өөрчлөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн жилийн Засгийн газрын тогтоолоор 26 эмгэгээс дөрвийг нь дотоодод эмчлэх боломжтой болсон. ЭХЭМҮТ-д дутуу нярайн торлог бүрхэвч хуурсан тохиолдолд мэс ажилбарыг дотоодод хийж эхэлж байна. Мөн чөмөгний яс солих мэс ажилбар зэргийг иргэд заавал гадагшаа явж хийлгэхгүй байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

ЯАРАЛТАЙ ҮЕД ИРГЭНИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР ТЭЭВЭРЛЭХ ЗАРДАЛ 17-18 САЯ ТӨГРӨГ БОЛДОГ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл:

-Эрт илрүүлгийн багцтай холбоотой санал, гомдол их ирж байна. Нийт зургаан багц гаргасан. Энэхүү багцуудыг насны бүлэг, бүсчлэл зэргийг харгалзаж боловсруулсан. Хөгжингүй улс орнууд өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлдэг. Монголд энэ ажил хангалтгүй байгаа учраас эрт илрүүлэгт иргэн бүрийг энэ жилээс эхлэн хамруулж байна.

Монголд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, нас баралтын статистикаас харвал ихэнх нь хожуу үедээ илэрч байгаа юм. Тиймээс эрт илрүүлгийн ач холбогдол их гэж харж байна.

Эхний ээлжид иргэд хангалттай мэдээлэлгүйн улмаас асуудалтай учирч байна. Тухайлбал, хүүхдийн үзлэг, шинжилгээнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Жилд дунджаар 400-450 хүүхэд хавдраар оношлогддог. Эдгээр хүүхдүүдийг заавал урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрт илрүүлэх нь зөв. Хүүхдийн хавдрыг эрт оношилж, үе шаттай эмчилгээ хийх хэрэгтэй байна. Хүүхдүүдийн дунд зургаан төрлийн хавдар зонхилж байна. Үүнийг хүндрэхээс нь өмнө туяа эмчилгээ зэргийг хийхгүйгээр анагаах боломжтой.

-Яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд нисдэг тэрэгний зардлыг иргэн гаргах ёстой юу?

-Зайлшгүй шаардлагатай үед нисдэг тэргээр иргэнийг тээвэрлэдэг. Нисдэг тэргээр тээвэрлэх зардал 17-18 сая төгрөг болдог бөгөөд энэхүү зардлыг иргэн болон орон нутгийн захиргаанаас гаргадаг.

                                                                    С.Ундармаа

Холбоотой мэдээ

Аса Д.Дагвадорж шантааж хийж, мөнгө авсан уу?

Хошууч Л.Баттөр: ЦДБЭЧ-ЫН ХАМТ ОЛОН 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ОЛОН АЖЛУУДЫГ ТӨЛӨВЛӨН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

ХуваалцахЖиргэхИлгээх
Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү амиа алдсан хэргийн ард…

    Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү амиа алдсан хэргийн ард…

  • Х.Нямбаатар: Хүний ээжийг өөрийнхөө өмнөөс жагсаагаад, өөрийнхөө ээжийг жагсаахгүй байна гэдэг утгагүй

  • Прокурорын газруудын хаяг, холбоо барих утасны дугаар

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • Ирэх бямба гараг ба машингүй өдөр марафонтой

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn