Монгол төрийн эрхэм дээд шагнал хүртсэн хоёр уран бүтээлч, урлагийн ариун сүмээ улаан мөнгөөр арилжчихаад, улс төр хийсэн шиг, гадаадад цагаачилсан шиг бийлэгжүүхэн жаргаж явна. Урлагийн төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлэн төрийн том шагнал хүртээж, дуудах нэрийнх нь өмнө залсан биз. Урлагийг сөнөөсөн эдгээр хүмүүсээс, Д.Сосорбарамаас, И.Нямгаваагаас төр шагналаа буцааж авч болох уу?
Д.Сосорбарам- хошин урлагийн төлөөлөгч, Чойномын нэрэмжит нэг хүний «Од» театрын жүжигчин, уран уншигч. 2016 онд МУГЖ, 2010 онд Төрийн соёрхлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар хүртсэн.
60 жилийн түүхтэй, 800 хүний суудалтай Ард кино театрыг хувьчлан авч, эдүгээ банк зэрэг үйлчилгээний байгууллагуудад түрээслэн ашиг олж сууна.
И.Нямгаваа- Москвагийн театр урлагийн сургууль төгссөн, мэргэжлийн найруулагч. “Гэрлэж амжаагүй явна”, “Гарын таван хуруу”, “Би чамд хайртай”, “Нандин эрдэнэ”, “Цахилж яваа гөрөөс” зэрэг уран сайхны бүрэн хэмжээний 10 орчим кино үзэгчдийн сэтгэлд хоногшсон бүтээлийн эзэн. Түүнд 1992 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-аас урьж ирүүлэн, СГЗ цол хүртээсэн.
1951 онд байгуулагдаж, 100 гаруй уран бүтээлч ажиллаж байсан Хүүхэд залуучуудын театрыг 1991 онд хувьчлалаар авч, ХААН банкинд 6 тэрбумаар зараад АНУ-д амьдарч байгаа юм.
Дружба зуслан, Хүүхдийн баримтат киноны театр, “Хүүхдийн соёл, спортын төв, Залуу техникчдийн ордон, Хүүхдийн номын сан, Бамбарууш кафе, Сэлбэ зуслан гэх мэт хүүхэд, залууст зориулсан барилгуудыг байхгүй болгосон “нүгэлтнүүд” хэн бэ?
Ardchilal yridag amerkiig shuten bisherdeg anarhist hulgaichuud AN han l turiin umchiig uneguidujlj uursduu avsan odoo barigdh bolhooroo elbegdorjiin turijnshagnalt gaviyat altangadastuud buur kapitalizm baiguulah turd evderhij jorlon ch uldeehgui yum yriad busdiig kommunist fashistaar ni duudaad guril budaagaar buluulaad yvaa ene heden tugtsug AN taigaa muhuj sunuj duusval say mongol uls amar amgakan boloh yum bna
Даварсан хулгайчууд, урлагаасаа хулгай хийчээд, элэнцгийнх нь гавьяат
За да бүгд ардчилсан гэх хулгайчид авсан даа