• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
Аса Д.Дагвадорж шантааж хийж, мөнгө авсан уу?

Аса Д.Дагвадорж шантааж хийж, мөнгө авсан уу?

1 цаг
Хошууч Л.Баттөр: ЦДБЭЧ-ЫН ХАМТ ОЛОН 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ОЛОН АЖЛУУДЫГ ТӨЛӨВЛӨН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

Хошууч Л.Баттөр: ЦДБЭЧ-ЫН ХАМТ ОЛОН 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ОЛОН АЖЛУУДЫГ ТӨЛӨВЛӨН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

1 цаг
БНХАУ-ын олон улсын галт тэрэг ±50 хэмд 400 км/цагийн хурдтай зорчих хүчин чадалтай

БНХАУ-ын олон улсын галт тэрэг ±50 хэмд 400 км/цагийн хурдтай зорчих хүчин чадалтай

2 цаг
Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороотой

Нийслэлд 20-22 градус дулаан

2 цаг
06 сарын 01-нд коронаг хаана нуучихаад хүүхдээ баярлуулах вэ?

06 сарын 01-нд коронаг хаана нуучихаад хүүхдээ баярлуулах вэ?

23 цаг
Дэлхийн “хамгийн удаан” буухиа галт тэрэг

Дэлхийн “хамгийн удаан” буухиа галт тэрэг

1 өдөр
Ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагааны экспортыг сэргээлээ

Ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагааны экспортыг сэргээлээ

1 өдөр
Энгийн иргэний амийг хөнөөсөн Оросын армийн дэслэгч В.Шишимаринд бүх насаар нь хорих ял оноолоо

Энгийн иргэний амийг хөнөөсөн Оросын армийн дэслэгч В.Шишимаринд бүх насаар нь хорих ял оноолоо

1 өдөр
Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороотой

Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороотой

1 өдөр
“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчин Эгийн голд осолджээ

“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчин Эгийн голд осолджээ

2 өдөр
Д.Сарангэрэл: Иргэдийнхээ амь насыг аврах нь төрийн үүрэг

Д.Сарангэрэл: Иргэдийнхээ амь насыг аврах нь төрийн үүрэг

2 өдөр
Нүүрсний задгай тээвэр энэ сарын 31-ний өдрөөс эхэлнэ

Нүүрсний задгай тээвэр энэ сарын 31-ний өдрөөс эхэлнэ

2 өдөр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Сармагчны цэцэг өвчин манай бүсийн гурван улсад гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Сармагчны цэцэг өвчин манай бүсийн гурван улсад гарчээ

2 өдөр
Пауэрлифтингийн xэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилт үргэлжилсээр…

Пауэрлифтингийн xэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилт үргэлжилсээр…

2 өдөр
“Давосын Эдийн засгийн чуулган-2022” эхэллээ

Аз жаргал…

2 өдөр
“Давосын Эдийн засгийн чуулган-2022” эхэллээ

“Давосын Эдийн засгийн чуулган-2022” эхэллээ

2 өдөр
Э.Жангар: Мэдээлэл зүйн бодлогууд маш сонирхолтой байдаг

Э.Жангар: Мэдээлэл зүйн бодлогууд маш сонирхолтой байдаг

2 өдөр
Дэлхий цөлжилтийн эсрэг Монголд чуулна

Дэлхий цөлжилтийн эсрэг Монголд чуулна

2 өдөр
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тоноглолтой автобустай боллоо

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тоноглолтой автобустай боллоо

2 өдөр
6 дугаар сарын 1-нээс айл өрхүүд цахилгааны хөнгөлөлт эдлэхгүй

6 дугаар сарын 1-нээс айл өрхүүд цахилгааны хөнгөлөлт эдлэхгүй

2 өдөр
Долоо хоногийн зурхай

Долоо хоногийн зурхай

2 өдөр
Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус халуун байна

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус халуун байна

2 өдөр
Х.Нямбаатар: Хүний ээжийг өөрийнхөө өмнөөс жагсаагаад, өөрийнхөө ээжийг жагсаахгүй байна гэдэг утгагүй

Х.Нямбаатар: Хүний ээжийг өөрийнхөө өмнөөс жагсаагаад, өөрийнхөө ээжийг жагсаахгүй байна гэдэг утгагүй

5 өдөр
Марк Цукерберг, Присцилла Чан нар хуримласны 10 жилийн ой тохиож байна

Марк Цукерберг, Присцилла Чан нар хуримласны 10 жилийн ой тохиож байна

5 өдөр
Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр 14.00 цагаас хэлэлцэнэ

Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр 14.00 цагаас хэлэлцэнэ

5 өдөр
Сүхбаатарын талбайд 31 дэх удаагийн “Үндэсний номын баяр” эхэллээ

Сүхбаатарын талбайд 31 дэх удаагийн “Үндэсний номын баяр” эхэллээ

5 өдөр
Дэлхийн хэмжил зүйн өдөр

Дэлхийн хэмжил зүйн өдөр

5 өдөр
Өглөөний нарыг алдвал өдрийн талыг алдана…

Өглөөний нарыг алдвал өдрийн талыг алдана…

5 өдөр
БНСУ визийн хязгаарлалтаа цуцаллаа

БНСУ визийн хязгаарлалтаа цуцаллаа

5 өдөр
ОХУ-ын 2407 иргэн Монголд цагаачлах хүсэлт гаргажээ

ОХУ-ын 2407 иргэн Монголд цагаачлах хүсэлт гаргажээ

5 өдөр
2022/05/25
-3°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

О.Батбаяр: Манай улс халдварын намрын давлагаанд бэлдэж байна

В.Нэргүй В.Нэргүй
2022-05-11
Гийчин, Нийгэм
0
О.Батбаяр: Манай улс халдварын намрын давлагаанд бэлдэж байна
ХуваалцахЖиргэхИлгээх

Холбоотой мэдээ

Аса Д.Дагвадорж шантааж хийж, мөнгө авсан уу?

Хошууч Л.Баттөр: ЦДБЭЧ-ЫН ХАМТ ОЛОН 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ОЛОН АЖЛУУДЫГ ТӨЛӨВЛӨН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Омикроны BA.2 дэд хувилбар бүртгэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Энэ талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

Манай Улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын хэдэн хувь нь омикроны BA.2 дэд хувилбар  байна вэ? Анхны тохиолдол нь хэзээ бүртгэгдсэн бэ?

-Манай улсад 2022 он гарсаар Омикроны эхний хувилбар бүртгэгдэж эхэлсэн. Улмаар омикроны давлагаа нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхээр болсон. Үүнтэй зэрэгцэн Европ, дэлхийн бүс нутагт BA.2 хувилбар бүртгэгдэж эхэлсэн. Тус хувилбар нь BA.1 хувилбартай харьцуулахад халдварлах чадвар өндөр.

ХӨСҮТ коронавирус халдварын хувилбарын тандалтыг тасралтгүй хийж байгаа. Тодруулбал, улсын хилээр нэвтэрч байгаа болон орон нутгийн сорьцнуудад хувилбар тогтоох шинжилгээг түүврийн аргаар хийж байгаа. Тус тандалтын дүнгээс харвал манай улсад нэг, хоёрдугаар сард BA.1 хувилбар давамгайлж байсан бол дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн BA.2 хувилбарын эзлэх хувь 80-90 хувь болсон. Өөрөөр хэлбэл, манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудад BA.2 хувилбар давамгайлж байна.

Ер нь дэлхийн улс орнуудад омикроны BA.2 хувилбар давамгайлж, илүүтэй бүртгэгдэж байгаа. Сүүлийн нэг сарын хугацаанд дэлхий дахинд нийт 230 мянган хувилбар тогтоох шинжилгээ хийгдсэн байна. Үүнээс 99 хувь нь коронавирусийн Омикрон хувилбар байна. Мөн ӨАБНУ-д BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, тохиолдлын тоо нь гурав дахин нэмэгдсэн байна. Энэ нь ӨАБНУ-ын коронавирус халдварын тав дахь давлагаа юм. Дэлхийн дахинд ч гэсэн коронавирусийн тав дахь давлагаа эхэлж байна гэж үзэж байгаа. BA.4, BA.5 хувилбар нь өмнөх хувилбаруудаас халдварлах чадвар нь даруй нэмэгдсэн. Өмнө нь BA.1 болон BA.2 хувилбараар өвдсөн хүмүүс дахин халдварт өртөж байна гэж ДЭМБ-аас мэдээлсэн.

Дэлхийд долоо хоногт 4-5 сая хүн коронавирусийн халдвараар өвчилж байна. Коронавирусийн халдвар тасралтгүй мутацид орж байна. Эрдэмтэд ирэх найм, есдүгээр сараас томоохон давлагаа үүснэ гэсэн тооцоололтой байгаа.

Омикроны BA.2 дэд хувилбарт эмнэлзүйн ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

-BA.2 хувилбар өмнөх хувилбаруудтай ижил шинж тэмдэгтэй. Тухайлбал, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрнэ.

Манай улсад халдварын тохиолдол буурсан ч, “0” болоогүй. Энэ зуны тухайд нөхцөл байдал ямар байх бол?

-Дэлхий нийтээр цар тахлын пандемик хэлбэрээс индемик хэлбэрт шилжсэн. Пандемик хэлбэрийн үед бүс нутагт тохиолдлын тоо, нас баралт өндөр байдаг. Индемик хэлбэрийн үед бүс нутагт халдварын тохиолдлын тоо, нас баралт бага байна. Манай улс индемик хэлбэрт байгаа. Өөрөөр хэлбэл, халдвар бүртгэгдсээр байна. Гэхдээ тооны хувьд цөөн.

Манай улс цар тахалд дасан зохицох, хөл хорио тогтоохгүй байх, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах бодлого баримталсан. Дархлаажуулалтын хамрагдалт өндөр байгаа нь манай улсын давуу тал. Гэхдээ вирус тасралтгүй мутацид орсоор байна. Вакцины хамгаалах чадвар тодорхой хугацааны дараа суларна. Тиймээс дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэй.

Манай улсын хувьд 6,7,8 дугаар саруудад вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх шаардлага үүсэж байна. Намрын давлагаанд бэлдэж байна.

Манай улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтын IV тунд иргэдийг хамруулж байна. Цаашид дархлаажуулалтын V тун гэж хийх үү эсвэл Омикрон хувилбарт зориулсан вакцин татан авах ажил хийгдэх үү?

-Омикрон хувилбарт зориулсан вакцин туршилтын шатандаа явж байна. Тиймээс зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунд хамруулах ажилд анхаарч ажиллана.

Улс орнууд амны хаалт зүүх журмыг цуцалж байна. Манай улс амны хаалт зүүх журмыг цуцлах боломжтой юу?

-Засгийн газрын тогтоолоор амны хаалт заавал зүүх журам зохицуулагдаж байгаа. Цаашид нөхцөл байдлаа харж байж шийдвэр гаргах байх. Одоохондоо амны хаалтаа зүүх хэрэгтэй.

                                                                         М.Насан

ХуваалцахЖиргэхИлгээх
Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү амиа алдсан хэргийн ард…

    Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү амиа алдсан хэргийн ард…

  • Х.Нямбаатар: Хүний ээжийг өөрийнхөө өмнөөс жагсаагаад, өөрийнхөө ээжийг жагсаахгүй байна гэдэг утгагүй

  • Прокурорын газруудын хаяг, холбоо барих утасны дугаар

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • Ирэх бямба гараг ба машингүй өдөр марафонтой

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn