Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр /2022.05.06/ мэдээлэл хийхдээ экс Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг жагсахаа илэрхийллээ. Тэрбээр Х.Баттулгыг Монгол Улсыг ээлжит Беларусь шиг болгох гэж байгаа хүн хэмээн ил тод мэдэгдлээ.
Х.Баттулга нь өнгөрсөн гуравдугаар сард дүрмийн бус сунгаа зохион байгуулж, АН-ын даргаар хууль бусаар сонгогдсон бөгөөд намын дунд, доод шатныхныг хагаралдуулж байгаад гишүүд дэмжигчид нь эсэргүүцэх болсон. Тухайлбал, АН-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, “Сүүлчийн удаа Х.Баттулгад анхааруулж байгаа”-гаа ч хэлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд АН-ыг хоёр хувааж, О.Цогтгэрэлийг илт дэмжиж байсан Х.Баттулга улс төрд ил гарч ирсэн нь түүнийг хууль, шүүхээс шалгаж эхэлсэнтэй холбоотой гэсэн яриа ч улс төрийн хүрээнээс сонсогддог. 2016 онд төмөр замын төслөөр түүнд эрүү үүсгэсэн ч, мөрдөн шалгагдах явцдаа тэрбээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар уг хэрэг хаагдсан билээ.
Э.Бат-Үүл мэдэгдэхдээ энэ сарын 12 буюу ирэх Пүрэв гаригт “Монгол улсаа Беларусь шиг болгохгүй!” цуглаан зохион байгуулах юм байна.
Write to Гантуяа Нямбуу